Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Португал VS Испани

Португал VS Испани

В хэсгийн оргил тоглолт бол 2010 оны дэлхийн аварга Испани болон 2016 оны Европын аварга Португалын шигшээ багуудын тоглолт байх юм. Ф.Сантушаар удирдуулсан Португалын шигшээ баг хоёр жилийн өмнө Европын аваргад түрүүлсэн амжилтаа ахиулан дэлхийн аваргад түрүүлэх зорилготой ирж байгаа нь тодорхой. Харин тэдний өрсөлдөгч Испаний шигшээ багийн дотоод уур амьсгал тун таагүй байгаа. Учир нь дэлхийн аваргын өмнөх өдөр шигшээ багийн дасгалжуулагч ажлаасаа халагдсан. Х.Лопетегигийн ажлыг Испаний шигшээ баг болон Реал Мадрид клубын хамгаалагч асан Ф.Йерро хүлээн авсан.

  • Тоглолт болох хот болон цэнгэлдэх: Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэн
  • Тоглолт эхлэх цаг: 02:00 цаг
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн: Италийн шүүгчдийн баг ажиллана

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Португал: Р.Патрисио, Р.Гуэррейро, Ж.Фонте, Пепе, Седрик, Ж.Марио, Ж.Моутиньо, Виллиам, Бернардо Силва, К.Роналдо, Г.Гуэдес
  • Испани: де Хеа, Х.Альба, С.Рамос, Ж.Пике, Начо, С.Бускетс, Т.Алкантара, А.Иньеста, Иско, Д.Силва, Д.Коста

Испаний шигшээ багийн жигүүрийн хамгаалагч А.Одриосола энэ тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Иймд Начо эсвэл Д.Карвахаль хоёрын нэг нь жигүүрт гарах тухай мэдээлэл байна. Харин тэдний өрсөлдөгч Португалын шигшээ багийн хувьд төвийн хамгаалалтандаа Пепетэй хамтдаа Б.Алвеш болон Ж.Фонте нарын аль нь гарах нь тодорхойгүй байгаа. Энэ тоглолтонд Ф.Йерро анх удаагаа баг дасгалжуулан оролцох гэж байгаа тул Испаний шигшээ баг ялалт байгуулах магадлал маш бага юм. Португалын хүчирхэг хамгаалалтыг Ф.Йерро хэрхэн нураах тухай бодол толгойны өвчин байх болно. Харин Бернардо Силва болон К.Роналдо нар Испаний эсрэг хамгийн аюул тарихуйц тоглогчид юм.

Испаний шигшээ багийн Давид Силва болон Португалын шигшээ багийн Бернарду Силва нар Английн Манчестер Сити клубт хамт тоглодог

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж