Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018
Марокко VS Иран

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн тоглолт Баруун Африкийн Марокко болон Азийн төлөөлөл Ираны шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Тоглолт Балтын тэнгисийн эрэгт орших Оросын хоёр дахь том хот Санкт-Петербург хотын 65 мянган хүний багтаамжтай “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болно. Хоёр багийн дэлхийн аваргын хэсгийн тоглолт бол Иран-Мароккогийн шигшээ багуудын анхны уулзалт ажээ.

  • Тоглолт хаана болох вэ: Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэн

  • Эхлэх цаг: 23:00 цаг

  • Шүүгчдийн бүрэлдэхүүн: Туркийн шүүгчдийн баг талбайд ажиллана

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Марокко: Монир Моханд Мохамеди, Хамза Мендил, Ромен Саисс, Набиль Дирар, Мехди Бенатиа, Ашраф Хакими, Хазим Зийех, Мубарак Буссуфа, Юнес Беланда, Карим аль-Ахмади, Нордин Амрабат, Халид Бутаиб

  • Иран: Али Бейранванд, Милад Мохаммади, Мортеза Пуралиганжи, Рузбе Чешми, Пежман Монтазери, Масуд Шожаи, Эхсан Хажсафи, Омид Эбрахими, Вахид Амири, Сардар Азмоун, Алиреза Жаханбахш

Энэ тоглолт бол Нидерландын лигт хүчин зүтгэдэг Мароккогийн шигшээ багийн хагас хамгаалагч Х.Зийех болон Ираны А.Жаханбахш нарын хоорондох тулаан болно. Ираны довтлогч А.Жаханбахш өнгөрсөн улиралд Нидерландын лигт 21 гоол оруулж мэргэн бууч болсон бол Мароккогийн Х.Зийех 15 гоолын дамжуулалтаар тэргүүлсэн. Италийн Ювентус клубт хүчин зүтгэдэг хамгаалагч М.Бенатиагаар удирдуулсан Мароккогийн шигшээ баг энэ он гарсаар бүх тоглолтондоо хожигдоогүй байгаа. Туршлагатай хоёр шилдэг дасгалжуулагчдын тун сонирхолтой тулаан хүлээж байна. В хэсгийн эхний тоглолтын эхний ялагчаар Мароккогийн шигшээ багийн ялах магадлал илүү өндөр байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж