Анхаар: Булган, Дорнод, Хөвсгөлд үер болох эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Анхаар: Булган, Дорнод, Хөвсгөлд үер болох эрсдэлтэй

Анхаар: Булган, Дорнод, Хөвсгөлд үер болох эрсдэлтэй

Хаа сайгүй хатаж, ангасан нутаг.   Энэ зун Монгол орны ихэнх нутгаар бороо хур багатай, гандуухан байна. Зургадугаар сар дундаа орсон ч бороо бага, цаг агаар ч тогтуун биш байн.  Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар дуу цахилгаантай аадар орсны улмаас үер буух болсон тул байгалийн гамшигт үзэгдлээс цаг уурынхан сэрэмжлүүлж байна.    Тодруулбал, Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Өнгөрсөн гуравдугаар сард ихэнх нутгаар дулаахан байсан учраас  дөрөвдүгээр сарын эхэн үеэр цасгүй болсон.

Энэ зун ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа. Тиймээс үер буух эрсдэлтэй. Учир нь газрын гадарга хатаж, хуурайшсан учраас гэнэт орсон их хур тунадасыг шингээх чадвар нь багассан байдаг. Ялангуяа Хөвсгөл, Булганы хойд, Дорнодын хойд хэсгээр зуншлага гайгүй байгаа газруудад ч хөрсний чийг нь ханасан. Иймд эдгээр аймгуудад уруйн үер болох магадлал маш өндөр байна.

Иргэд түр зуурын аадар бороо орно гэсэн мэдээ өгсөн тохиолдолд аюулт үзэгдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй’ хэмээн анхаарууллаа. Зургадугаар сарын эхний арав хоногийн байдлаар Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь гандах нөхцөлийг бүрдүүлээд байгаа ажээ. Харин энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж