Хөлбөмбөгтэй өдрүүд үргэлжилж байна. А хэсгийн хоёр дахь тоглолт Египет болон Уругвайн дунд болно. Хоёр баг 2006 оны наймдугаар сард нөхөрсөг тоглолтоор ганцхан удаа таарсан бөгөөд Уругвайн шигшээ 2:0 харьцаатай Египетийн багийг хожиж байсан. Мөн Уругвайн шигшээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Африк тивийн багуудад хожигдож үзээгүй гэсэн үзүүлэлттэй.
- Тоглолт хаан болох вэ: Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэн
- Эхлэх цаг: 2018.06.15. 20:00 цаг (Улаанбаатарын)
- Шүүгчдийн бүрэлдэхүүн: Нидерландын шүүгчдийн баг ажиллана
Таамаглаж буй гараа:
- Египет: Эссам аль-Хадари, Али Габр, Ахмед Хегази, Ахмед Фатхи, Мохаммед Абдель-Шафи, Тарек Хамед, Мохаммед аль-Ненни, Абдаллах Саид, Радан Соби, Мохаммед Салах, Марван Мохсен
- Уругвай: Ф.Муслера, М.Перейра, Д.Годин, Х.Хименес, М.Касерес, Р.Бентанкур, Н.Нандес, М.Вецино, Ж.Арракаэта, Л.Суарез, Э.Кавани
Энэ бол Английн хөлбөмбөгийн Ливерпүүл клубын хөгжөөн дэмжигчдийн хувьд маш чухал тоглолт болно. Нэгэн цагт Ливерпүүл клубт хүчин зүтгэж байсан Л.Суарез болон одоо цагийн клубын шилдэг довтлогч М.Салах нарын дуэль маш сонирхолтой болох байх. Тоглолтын өмнөх мэдээллээр бол өнгөрсөн аваргуудын лигийн шигшээ тоглолтонд мөрөндөө бэртэл авсан Египетийн довтлогч М.Салах бүрэн эдгэрчээ.
Мэдээж, тоглолтын үр дүн Уругвайн талд шийдэгдэх магадлал илүү өндөр гэж хөлбөмбөгийн фанатууд таамаглаж байна. Учир нь тус багт Л.Суарез болон Э.Кавани гэсэн хоёр шилдэг довтлогч байгаа бөгөөд Д.Годин, Х.Хименес хоёр бол Европын шилдэг төвийн хамгаалалтын хослол билээ. Харин тэдний хамгаалалтыг М.Салах тэргүүтэй Египетийн довтолгоо хэрхэн бут цохихыг өнөө шөнө хараарай.
Б.БЯМБАБАЯР