Бог малын мялзан өвчнөөр тайван орнууд болон бүс нутаг

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Бог малын мялзан өвчнөөр тайван орнууд болон бүс нутаг

Бог малын мялзан өвчнөөр тайван орнууд болон бүс нутаг

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас гишүүн орнуудад 7 төрлийн өвчний нөхцөл байдлйыг үнэлэн албан ёсны статусыг олгодог билээ. Энэ оны 05 дугаар сарын сүүлчээр хуралдсан 86 дугаар чуулганы үеэр бог малын мялзангаар эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна.

ДМАЭМБ-ын 28 дугаар тогтоол

(ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулган, 2018 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 14.7 дах хэсэгт заасны дагуу бог малын мялзан өвчнөөр эрүүл орны статусыг шинэчилдэг.

БОГ МАЛЫН МЯЛЗАНГААР ТАЙВАН ОРНУУДЫН ЖАГСААЛТ

БОГ МАЛЫН МЯЛЗАНГААР ЭРҮҮЛ БҮС

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 14.7 дах хэсэгт заасны дагуу бог малын мялзан өвчнөөр эрүүл бүсийн статусыг олгодог. Намиби улсын Мал эмнэлгийн албанаас 2014 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн баримт бичгийг хянан үзээд нэг бүс нутаг (зон) нь бог малын мялзан өвчнөөр эрүүл бүсийн статус авсан байна.

Тайлбар: Энэ оны 05 дугаар сарын байдлаар ДМАЭМБ-ын гишүүн 182 орноос 56 улс нь бог малын мялзангаар эрүүл, нэг улс нь эрүүл бүсийн статустай байна. Өнгөрсөн 2016 онд зөвхөн Латви улс шинээр эрүүл орны статус авчээ. Харин 2017 оны хувьд энэ жагсаалтанд шинээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна бол 2018 онд 4 улс (Ботсвана, Мадагаскар, Перу, Уругвай) эрүүл орны статус шинээр авсан бол уг өвчнөөр тайван орны статус авсан байсан Мьянмар улс эрхээ түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл 2016 онд 48 улс байсан бол 2017 онд нэмэгдээгүй харин 2018 онд 4 улс буюу 56 болж нэмэгдсэн.

ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулганаас баталсан 28 дугаар тогтоолыг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж