Чихэрлэг ундаанаас татгалзах зургаан арга

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Чихэрлэг ундаанаас татгалзах зургаан арга

Чихэрлэг ундаанаас татгалзах зургаан арга

Чихэрлэг ундаа нь шим тэжээлгүй бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Улмаар чихэрлэг ундааны хэрэглээ нь илүүдэл жин, таргалалт, чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг халдварт бус өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өдөр бүр хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэдэг хүн ийм төрлийн ундаа уудаггүй хүнтэй харьцуулахад таргалах эрсдэл 2.8 дахин их аж.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанаас татгалзах дараах зургаан аргыг боловсруулжээ.

  • Шилэн савтай цэвэр ус хөргөгчдөө тогтмол байлгах  
  • Ам цангах мэдрэмж төрөхөөс өмнө ус ууж занших
  • Уух усандаа амт оруулахын тулд хэрчим нимбэг эсвэл дуртай жимсээ хийх
  • Саванд ус хийж, тогтмол авч явах
  • Чихэрлэг ундаа өдөрт олон уудаг бол нэг удаагийн уултаа усаар орлуулах байдлаар бага багаар цөөрүүлэх
  • Хоол идэх үедээ ширээн дээрээ чихэрлэг ундаа биш, ус тавих

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж