Морь дагасан зам төлөвлөгөөнд тусгагдсан

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Морь дагасан зам төлөвлөгөөнд тусгагдсан

Морь дагасан зам төлөвлөгөөнд тусгагдсан

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл өчигдөр олон нийтэд хандаж морины уралдааны замын хажуугаар хатуу хучилтай засмал зам барих төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан.

Энэхүү мэдэгдэл нь нийгэмд бухимдал үүсгэж, зарим хүмүүс шүүмжилсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Морин спорт уяачдын холбооноос тодруулахад ‘Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай манайх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Зам барих асуудал Монгол наадам цогцолборыг бүтээн байгуулахад тусгагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэх ажил. Энэ замыг ойрын хугацаанд барих асуудал огт байхгүй. Улсын төсвийн хөрөнгөнөөс мөнгө гаргахгүйгээр концессын зарчмаар барихаар төлөвлөгдсөн. Зам баригдсанаар зөвхөн морины уралдаанд ашиглахгүй. Гүйлт болон олон тэмцээн уралдаанд ашиглаж болох юм. Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын ажиллагаатай болгох, аялал жуулчлалын чиглэлд ашиглах зэргээр үйл ажиллагааг нь тэлэх тал дээр ажиллана’ гэдгийг онцлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж