Ярих чадваргүй болсон сэтгүүлч дахин ярина

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Ярих чадваргүй болсон сэтгүүлч дахин ярина

Ярих чадваргүй болсон сэтгүүлч дахин ярина

АНУ-ын радиогийн сэтгүүлч хоёр жилийн өмнө маш ховор тохиолддог мэдрэлийн эсийн эмгэгийн улмаас ярих чадвараа алджээ. Өдгөө 54 настай улс төрийн сэтгүүлч мэргэжилтэй тэрээр Америкийн нэр хүндтэй Кокс Медиа Группд ажилладаг бөгөөд гэнэтхэн ярих чадвараа алдаж  ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Америкчууд түүний дуу хоолойг өдөр бүр радиогоор сонсдог учраас чихэнд нь аль хэдийн хоногшсон гэхэд болно. Тэрээр 30 гаруй жил радио мэдээний салбарт ажилласан бөгөөд радио түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.

Харин Шотландын технологийн нэгэн компани CereProc-ийн ачаар Жэйми Дуприд  хиймэл оюун ухаант төхөөрөмжийн тусламжтайгаар ярих боломжийг олгож байгаа юм. Компани түүний хуучин дуу бичлэгээс хоолойг нь бичиж аван үгсийн мэдээлэл цуглуулахын тулд маш их хугацааг зарцуулж байгаа аж. Хиймэл оюун ухаант төхөөрөмж нь ярих явцад  цуглуулсан аудио файлаас үгийг сонгож дуу гаргадаг байна. Мөн энэ төхөөрөмж ямар үг хэлэх гэж  байгааг нь хүртэл урьдчилан таамаглах өгөгдөлтэй юм.  

Жэйми 2016 онд дуу хоолойгоо алдсан бөгөөд амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолойд ямар ч асуудал байгаагүй гэнэ. Мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй ийм төрлийн өвчин  хэлэнд нь нөлөөлж нэг, хоёр үг хэлэхийн тулд ихэд зовдог байна.

Жэйми ‘Миний амьдралыг аварлаа. Миний гэр бүлийг санхүүгийн хүнд байдлаас аварсанд маш их  баярлалаа. Радио сэтгүүлчийн  гол зүйл нь дуу хоолой байдаг. Ажлаа дахин үргэлжлүүлэх боломжтой болсонд баяртай байна’ гэжээ. Жэйми зургадугаар сарын 18-нд WSB Radio-гоор өөрийн дуу хоолойгоор  эргэн ирж сонсогчдыгоо баярлуулах гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж