Нярай хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Нярай хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нярай хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Төрөөд дөрөв хонож буй нярай охиныг хулгайлсан хэрэг /2018.06.07/-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Хэрэг явдлыг товчхон дурдвал, Сэлэнгэ аймгийн харьяат А гэх эмэгтэй нь нийслэлд амаржихаар ирэхдээ фэйсбүүк хуудасны “ээжүүдийн групп”-д нэгэн эмэгтэйтэй танилцжээ. Улмаар фэйсбүүкээр танилцсан эмэгтэй  А-г эмнэлгээс гараад  удаагүй байхад нь “гэрийн хаягаа зааж өгөөч, хүүхдэд чинь бэлэг өгөх гэсэн юм” хэмээн гэрт нь очсон байна.

Дараа нь өнөөх эмэгтэй харанхуй болчихсон тул гэрт нь хоноглохыг гуйжээ. Ингээд маргааш өглөө нь нярайг салхилуулахаар гарахад “хүүхдийг чинь түр авч байя” гээд гэрээс нь хулгайлан зугтсан аж. Нярайг алга болох үед цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдсэнээр түүнийг илрүүлжээ. Цагдаагийн газраас нярайг тухайн өдөр ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Харин ийм үйлдэл гаргасан эмэгтэйг сулласанд айж байгаа тухай хохирогч А нь хэлж байв. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Тэр эмэгтэй намайг “Охиноо үрчлүүлэх үү” гэж асуухаар нь “Би одонгийн охиноо яалаа гэж хүнд үрчлүүлэх билээ дээ, үгүй л” гэж хэлсэн. Би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ. Тэр эмэгтэй хоёр хүүхэдтэй байсан. Миний охиныг хулгайлчхаад намайг блок хийсэн байсан” гэжээ.

“Эх сурвалжийн мэдээлснээр “ Хүүхдийн ээж А нь одоогоор Сэлэнгэ аймаг руу буцсан тул хэвлэлд ярилцлага өгөх боломжгүй байгаа аж. Харин хүүхэд хулгайлсан эмэгтэйг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж