Путин Ким Жон Унаас захиа хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Путин Ким Жон Унаас захиа хүлээн авав

Путин Ким Жон Унаас захиа хүлээн авав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Намтай уулзсан юм. Ким Ёнг Нам энэ үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувийн захиаг ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дамжуулан өгчээ. Захианд юуны талаар бичсэн нь одоогоор тодорхойгүй, нууц байгаа юм. Мөн Путин Хойд Солонгосын энхийн замыг сонгож, цөмийн зэвсэггүй бүс болгох амлалтын гэрээ байгуулсан нь зөв алхам хэмээн баяр хүргэжээ.

Путин Хойд Солонгосын ерөнхийлөгчийг Орост айлчлахыг урьсан ба эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум”-д оролцон ерөнхийлөгч Путинтай уулзана хэмээн мэдээлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж