Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Хосгүй үнэтэй Ferrari

Германд болсон тансаг зэрэглэлийн авто машины дуудлага худалдаанд 1963 онд үйлдвэрлэгдсэн GTO-250 маркийн Ferrari автомашин 70 сая ам.долларын үнэ хүрчээ.

Энэ нь автомашины түүхэнд борлогдсон хамгийн үнэтэй Ferrari-GTO маркийн машинаар тодорлоо. Тур де Франс уралдаанд түрүүлж байсан гэх уг машиныг АНУ-ын Чикаго хотод төвтэй ВезерТек компанийн захирал Дэвид Макнейл гэгч эрхэм худалдан авчээ.

Тансаг автомашин эзэмшигчдийн барагтай л зарж зүрхэлдэггүй Ferrari GTO-250 хүлэг нь энэ төрлийн хоббитой эрхмүүдийн цуглуулгад Ван Гогийн зурсан ‘Наранцэцэг’ мэт үнэ цэнэтэй байдаг гэнэ. Уг хүлгийг эзэмшдэг олны танил хүмүүсийн эгнээнд загвар зохион бүтээгч Ральф Лорен, Пинк Флойд хамтлагийн бөмбөрчин Ник Мэсон нар жагсдаг. Харин дэлхийд хоёр GTO-250 Ferrari хүлэг эзэмшдэг ганц хүн байдаг нь Английн тэрбумтан Лорд Энтони Бамфорд ажээ.

Италийн домогт автомашин зохион бүтээгчийн гараар 1962-1964 оны хооронд 39 ширхэг GTO-250 бүтээгдсэн байдаг гэнэ.

Эх сурвалж: Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж