Чуулган: Ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгоё

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Чуулган: Ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгоё

Чуулган: Ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгоё

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.15/  хуралдаан эхэллээ. Нийт 15 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ. 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  чуулганы эхэнд хаврын чуулган завсарлахаас өмнө ордны арын  цэцэрлэгт хүрээлэнг  нээлттэй болгох саналыг гаргаж Их хурлын даргыг ажил хэрэг болгож өгөхийг хүслээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж