Дөрвөн жил хүлээдэг хөлбөмбөгийн фанатуудын хамгийн том баяр наадам Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр ОХУ-д эхэллээ. Дэлхийн 32 орны шилдэг одууд болон шинээр төрөн гарч байгаа шилдэг хөлбөмбөгчид хойд хөршид цуглараад байна.
Хөлбөмбөгчдийг бид байнга бэлтгэлийн хувцсаар төсөөлдөг. Талбай дээрх уран гоё тоглолтыг нь бишрэн шүтэхээс илүүтэй тэдний дэгжин төрхийг анзаарахгүй өнгөрөх нь олонтоо байдаг. Энэ удаа ОХУ-д ирсэн 31 улсын шигшээ багийн дэгжин залуусын агшинг онцоллоо.
Хөлбөмбөгчид зарим үед загвар өмсөгчдөөс дутуугүй харагддаг. Мэдээж, хэдэн сая фанатуудтай тэдний хувьд цаг үргэлж олны өмнө байдаг учраас бүх талаа анхаарах нь чухал биз ээ.
Ч.ШАРХҮҮ