Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн хөлбөмбөгийн тэмцээн өчигдөр ОХУ-д эхэллээ. Нээлтийн тоглолт “А” хэсгийн ОХУ, Саудын арабын хооронд болсон. Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт санаанд оромгүй үр дүнгээр өндөрлөсөн.
Тоглолт эхлээд 12 минут өнгөрч байхад Юрий Газинский эхний гоолыг хийснээр оросуудын тэргүүлэл эхэлсэн. Удалгүй гоолын цуваа үргэлжилсэн санамсаргүй үр дүнгээр буюу 5-0-оор тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын хожсон юм.
Саудын Арабын хувьд энэ удаагийн тоглолт санамсаргүй ялагдал байлаа. Тэд дэлхийн чансаагаар ОХУ-аас гурван байраар урд буюу 67 дугаарт бичигдсэн. Мөн 2018 он гарсаар хийсэн нөхөрсөг тоглолтод боломжийн амжилт үзүүлж байсан нь ОХУ-аас илүү гэсэн үнэлгээг аваад байсан юм. Тэгвэл Ази тивийн төлөөлөл болсон Саудын арабчуудын эхний тоглолт ялагдлаар өндөрлөв. ДАШТ-ийн үүх, түүхээс харвал зохион байгуулагч орон нээлтийн тоглолтдоо хожигдож байгаагүй юм.
“А” хэсгийн дараагийн тоглолт өнөөдөр Египет, Уругвайн шигшээ багийн тоглолтоор үргэлжилнэ.
Нээлтийн тоглолтод үнэмлэхүй хожлыг авч өрсөлдөгчөө 5:0 тэгээр хожсон ОХУ-ын баг хоёр дахь тоглолтоо ирэх Мягмар гариг буюу зургадугаар сарын 19-ний өдөр Египеттэй хийх юм. Харин арабчуудыг зургадугаар сарын 20-ны өдөр Уругвайн хүлээж байна.