Улстөрчдийг тэр тусмаа улс орны удирдагч хүмүүсийг намбатай, илүү хөдөлгөөн хийдэггүй гэдэг ч тэд ч гэсэн хүн шүү дээ. Тэдэнд заримдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж байдаггүй ч FIFA 2018 хөл бөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн тэдний сэтгэлийг хөдөлгөх нь зүй ёсны хэрэг. Улс орны төрийн тэргүүн нарын өөрийн улсын багаа хэрхэн сэтгэл догдлон дэмжиж байгаа агшныг хүргэе.
2014 оны хөл бөмбөгийн ДАШТ Бразил улсын Фонте Нова цэнгэлдэх хүрээлэнд Германы канцлер багаа дэмжиж байгаа нь. Герман энэ үед Португалийг 4:0-ээр хожиж байжээ.
2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нар Оросын багаа дэмжиж буй нь.
Бельгийн хаан Филипп FIFA 2014 ДАШТ-нийг үзэж буй нь
Их Британийн ерөнхий сайд асан Давид Камерон, Германы канцлер Ангела Меркел нар 2010 оны ДАШТ-ний Герман, Английн тоглолтыг үзэж буй нь
Германы Батлан хамгаалахын сайд Урсула вон дер Лиен 2014 оны ДАШТ-ний Герман, Португалийн тоглолтыг үзэж буй нь.