Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэж байна

Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэж байна

Дэлхий даяар жил бүрийн зургадугаар сарын 14-нийг дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг.

Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв уламжлал ёсоор өнөөдөр Сүхбаатарын талбайд цусны донорын өдөрлөгийг зохион байгуулж байна.
Улс орны нийт хүн амын гурван хувь нь цусны донор байвал тухайн улсын цус цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай гэж үздэг. Харамсалтай нь, Монгол Улсад энэ үзүүлэлт одоогийн байдлаар 0,8 хувь байгаа юм. Энэ нь Монгол Улсын цусны донорын эгнээг өргөжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухалтай нөлөөтэй гэдгийг харуулсан үзүүлэлт билээ. Иймээс зохион байгуулагчид цусны донор нь хүмүүст амьдрал бэлэглэж байдаг гэдгийг сурталчилж, хүндэт доноруудад ‘“Бахархал-20” тэмдгээр шагнаж урамшуулав.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 150-иас дээш цусаа өгсөн Алтан донор 5, 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор 20, 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 төрөөд байна. Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодорчээ. Тэдгээрээс хамгийн залуу Хүндэт донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлтэй Хүндэт донороор З.Баяртсайхан нарыг зарлан алдаршуулав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж