Өнөөдөр 3,054,644 ширхэг хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 3,054,644 ширхэг хувьцаа арилжлаа

Өнөөдөр 3,054,644 ширхэг хувьцаа арилжлаа

2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 3,054,644 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хөвсгөл алтан дуулга'(ADU+15.00%) болон ‘Алтайн зам’ (AZH+14.97%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ноёт хайрхан'(NIE-14.9%) болон ‘Говь’ (GOV-2.39%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

‘Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн анхдагч зах зээлийн захиалгад 1,248 хөрөнгө оруулагчдаас  6,478,146 ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр худалдан авах ирүүлсэн нь анх санал болгосон үнийн дүнгээс 64 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19635.77 нэгж болж 0.29 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,450,520,997,556 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж