Шүүгч “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Шүүгч “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргажээ

Шүүгч “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнөөдөр /2018.06.14/ “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг энэ сарын эхээр хуралдаж, тус үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх асуудал ярилцсан тухай өмнө нь “Монголын зэс” корпорациас мэдэгдэж, эсэргүүцсэн. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр нь хүчинтэй эсэх асуудлыг хянуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан юм байна.

Харин Иргэний хэргийн анхан шатны шүүгч “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурал болон тэндээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байх, 2018 оны нэгдүгээр сард төрөөс 100 хувь томилогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хуралд удирдамж чиглэл өгөхгүй байх,  2018 оны нэгдүгээр сард төрөөс 100 хувь томилогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ нь дахин хуралдахгүй, аливаа шийдвэр гаргахгүй байхыг үйлдвэрийн ТУЗ-ийн даргад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгажээ. 

Мөн энэхүү шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгожээ.

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж