Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын дайныг албан ёсоор дуусгах тохиролцоонд гарын үсэг зурж дэлхийд энх тайван байдлыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хувь нэмрийг нь үнэлж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампт ‘Энх тайвны Нобелийн шагнал’-ыг хүртээх ёстой хэмээн Норвегийн эрх баригчид санал бодлоо илэрхийлээд байна.
Хэдийгээр нэг өдрийн уулзалтаар бодит үр дүн харагдахгүй ч Трамп Хойд Солонгосын удирдагчийг хэлэлцээрийн ширээнд авчирч чадсан нь чухал хэмээн Норвегийн Прогресс намын гишүүн Tybring-Gjedde and Per-Willy Amundsen нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэвч Норвегийн Нобелийн холбоо Трамп, Ким Жон Ун нарын аль нэгд өгөх санал дээр зөрөлдөж байгаа юм.
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэй Ин, АНУ-ын экс ерөнхийлөгч Жимми Картер, Британийн гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Борис Жонсон нар Трампыг энэ шагналыг хүртэх эрхтэй гэжээ.
АНУ-аас энэ шагналыг хүртэж байсан дөрвөн ерөнхийлөгч байдаг байна. 2009 онд Барак Обама энэ шагналыг авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Учир нь Обама ерөнхийлөгч болоод хэдхэн сар болсоныхоо дараа авч байсан юм. Ямар шалтгаанаар авсан нь ч тодорхойгүй байдаг байна. Обамагаас гадна АНУ-ын гурван ерөнхийлөгч Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан нь Теодор Рузвельт, Вудроу Уилсон, Жимми Картер нар юм. Трамп энэ шагналыг хүртвэл тав дахь ерөнхийлөгч болох аж.