Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт “Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болох гэж байна. Зөвлөгөөн энэ сарын 16-19-нд болох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн VII-IX ангийн 600 гаруй хүүхэд оролцох ажээ.
Мөн зөвлөгөөнд оролцогчид манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, хүүхдийн аюулгүй байдал, соёл, өв уламжлал, хөгжих орчин зэрэг хэлэлцэн шинэ санаачилга гаргах юм байна. Мөн хүүхдийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх зэргээр зөвлөлдөх аж.
Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулах ажээ.
Р.Ренчиндулам