Хунгийн сүрэг халуун тосонд түлэгдсэн хэрэг Алтайд гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Хунгийн сүрэг халуун тосонд түлэгдсэн хэрэг Алтайд гарчээ

Хунгийн сүрэг халуун тосонд түлэгдсэн хэрэг Алтайд гарчээ

ОХУ-ын Алтайн хязгаарын прокурорын байгууллага хунгийн сүрэг халуун тосонд түлэгдсэн хэргийн шалтгааныг олохоор ажиллаж байна хэмээн Прокурорын хэвлэлийн алба мэдээлжээ.

Сүрэг хун халуунд тосонд түлэгдэн, нисэж чадахгүй болсон тухай орон нутгийн хэвлэлд анх мэдээлэгджээ.

Биологич Алексей Эбель РИА Новости-д хэлэхдээ 17 хун сүрэгт байсан гэжээ. Хунгийн сүрэг Алтайн хязгаарын Павловын дүүргийн цөөрөмд ийнхүү түлэгдсэн байна.

“Цөөрөмд хаясан ашигласан тосны хаягдалд хунгууд түлэгдсэн байх магадлалтай. Цөөрмийн хажууханд ургамлын тос боловсруулах үйлдвэр ажилладаг. Цаг агаар хэт халсан учраас цөөрөмд хаясан тос хэт халсан байсан байх. Нутгийн иргэд түлэгдсэн есөн хунг мал эмнэлэгт хүргэж өгсөн боловч нэг хун үхжээ. Бас далавч нь түлэгдсэнээс нисэж чадахаа больсон гурван хунг сүүлд Нефть боловсруулах үйлдвэрийн хажуугаас хүмүүс олж мал эмнэлэгт хүргэсэн байсан” хэмээн Эбель хэллээ.

Хунгуудын хөл, далавч түлэгдсэн тул одоо хүний асаргаанд байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж