CHANEL шинэ загварын цагаа Москвад танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

CHANEL шинэ загварын цагаа Москвад танилцуулна

CHANEL шинэ загварын цагаа Москвад танилцуулна

CHANEL компани өөрийн брэндийн цагны шинэ загварыг танилцуулах газрын нэгээр ОХУ-ын нийслэл Москваг сонголоо.

Хар керамик дэвсгэртэй CHANEL CODE COCO цагны танилцуулга Москва хотын AIZEL төвд болно. Энэ төв нь CHANEL компанитай эртний хамтын ажиллагаатай юм.

Өнгөрсөн жил CHANEL компани J12 Mademoiselle загварын шинэ цагаа танилцуулах газраар мөн Москва хот болон Парисыг сонгож байсан юм. Парисын танилцуулга Colette-д болсон бол Москвагийнх мөн AIZEL-д болж байжээ. Гэхдээ Москвад танилцуулсан цагнууд ердөө 30 минутад бүгд зарагдаж дууссан нь CHANEL компанийн хувьд онцгой амжилт байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж