Зам тээврийн ослоор орон нутгийн замд гурван хүн амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор орон нутгийн замд гурван хүн амь эрсэджээ

Зам тээврийн ослоор орон нутгийн замд гурван хүн амь эрсэджээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдрийн /2018.06.013/ байдлаар зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь, зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, дөрвөн хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийг үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр есөн осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдсэн байна. 

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Довын хайрхан гэх газар асфальтан замд  ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь насаа алдсан зэрэг ослууд бүртгэгдсэнийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Мөн Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, улмаар 47 настай М-н амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэлгүй зорчихыг анхааруулаа. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж