Үзэсгэлэнт Алия Байбусинова Монголд ирэх үү ?

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт Алия Байбусинова Монголд ирэх үү ?

Үзэсгэлэнт Алия Байбусинова Монголд ирэх үү ?

 

Үзэсгэлэнт бүсгүйг Алия Байбусинова гэдэг. Тэрбээр 21 настай бөгөөд Казастаны Астанад амьдардаг аж. Жү жицүгээр хичээллэж байх үеийн цагаан өмсгөлтэй зураг өнгөрсөн хоёрдугаар сард Монгол залуучуудын зүрхийг гижигдсэн гэхэд хилсдэхгүй. Түүний инстаграм хаяг 347 мянган дагагчтай. Тэрбээр жүдо, жиү-жицү бөхөөр хичээллэдэг бөгөөд эхэндээ сонирхогчийн түвшинд хичээллэж байсан бол яваандаа энэ нь түүний хобби болжээ.

Алия мөн жүжиглэх авьяастай. Түүний инстаграм хаягийг сайн анзаарч харвал тоглосон киноных нь богино хэмжээний бичлэг болон рекламын зураг авалтын зургууд бий. Сонирхуулахад үзэсгэлэнт бүсгүй Алия Байбусинова Монгол Улсад ирж магадгүй гэнэ. Учир нь жүжигчин, найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэг өөрийнхөө найруулж буй “Хийморь” уран сайхны кинонд тоглох саналыг түүнд тавьсан байна. Харин Алия Байбусинова дээрх саналыг хүлээж авах болов уу, яах бол.

 

 

 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж