“Америк ханиад” ба Хятад “өвчтөн”

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

“Америк ханиад” ба Хятад “өвчтөн”

АНУ-ын төрийн сангийн баталгаа бүхий өрийн бичиг гэхэд л нэг их наяд нэг зуун тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээтэйг Хятад улс худалдаж авсан бөгөөд хэрэв асар их хэмжээний дээрхи өрийн бичгүүд хямдрахад хүрвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Хятад улс олон
арван тэрбум ам.долларын алдагдалд ч орж мэдэхээр болоод байгаа аж.

Дээр үед “Хойно Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг” гэж
ярьдаг байлаа. Улст
өрийн утга агуулгатай энэ шог яриа өнөө цагт
биеллээ ол
охдоо эдийн засгийн хамаарлаар “шүншиглэн” амилж байх
болжээ. Н
өгөө “Гөлгөө яасныг мэднэ биз” гэдэг шиг 
Орост нефтийн хязгаарлалт тогтоосон даруйд манайд яасныг санаж байгаа
биз дээ. Нэгэнт л нэг завин дээр сууж яваатай адил болсон хорвоо тул энэ мэт
эдий
н засгийн хамаарал зөвхөн бидэнд ч биш бусдад ч бас тохиолдож байгаа билээ. Жишээ нь, манай
урд х
өрш Хятад гэхэд хаа холын АНУ дахь “илжиг заан хоёрын тулааныг” сэтгэл
зовнин харж байх жишээний.  Учир нь эдийн
засгийн хямрал болон т
үүнийг даган өрнөх АНУ-ын улстөрийн зонхилогч хоёр хүчний сөргөлдөөн Хятадад яавч сайн зүйл болохгүй гэдгийг мэдэж байгаа учраас тэр юм.

Тэрхүү сөргөлдөөн харьцангуй намжмал өнгөрсөн ч АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг төдий л сайжруулж чадаагүй бөгөөд хямрал цаашид хурцдах тусам Хятадын зовнил улам л нэмэгдэхээр
байна. Шалтгаан нь өнөөдөр Хятад улс АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч нь болж байгаа
учраас.!!  Хятадуудын АНУ-аас авах
авлагын хэмжээ бараг л хоёр их наяд болж байгаа гэнэ. З
өвхөн АНУ-ын төрийн
сангийн баталгаа б
үхий өрийн бичиг гэхэд л нэг их наяд нэг зуун тэрбум ам.доллартай
тэнцэхүйц хэмжээтэйг Хятад улс худалдаж авсан байгаа аж. Дээр нь  АНУ-ын ипотекийн үнэт
цааснаас олон зуун тэрбумыхыг м
өн л хятадууд худалдаж авсан бөгөөд энэ бүхнийг валютийнхаа нөөц болгон байршуулсан байгаа юм. Хятадын валютийн нөөцийн талаар
янз б
үрийн мэдээлэл байдаг ч ойролцоогоор 3.2 их наяд ам.доллар орчим
хэмжээтэй энэ “
үүцний” 60 орчим хувийг ийнхүү ам.доллараар баталгаажуулсан болж таарч байна. АНУ-ын зээлжих эрхийн
чансаа буурч байгаа
өнөөгийн нөхцөлд дээрхи зээлүүдийн хүү нэмэгдэхэд хүрч болзошгүй болсон тул улмаар Хятадад байгаа АНУ-ы өрийн бичгүүдийн үнэ ханш
улам б
үр хямдарч таарах нь. Хэрэв асар их хэмжээний дээрхи өрийн бичгүүд хямдрахад
х
үрвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Хятад улс олон
арван тэрбум ам.долларын алдагдалд ч орж мэдэхээр болоод байгаа аж.

 

 

Хэдийгээр Хятад улс албан ёссор энэ асуудлыг гаргаж тавихгүй байгаа ч
цаагуураа ямар нэг арга хэмжээ авч эхэлсэн байх учиртай гэж олон улсын
шинжээчид таамаглаж байгаа
юм. Анх 1994 оноос Хятад улс өөрийн мөнгөн
дэвсгэртийн ханшийг ам.доллартай уях бодлого барьж ирсэн нь тухайн
үедээ
Хятадын экспортыг идэвхж
үүлэх сайн үр нөлөөтэй байсан бол одоо хэт хамаарлаас нь болж Хятадын эдийн засаг сөрөг үр нөлөөг амсахад хүрээд байгаа
гэнэ.

АНУ-ын бодлогын нөлөөлөөр Хятад 2006 оноос өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг нэмж эхэлсэн боловч хоёр жилийн дараагаас
зогсоосон байна. Учир нь 2008 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал тэднийг
өөрийн мөнгөний
бодлогоо эргэн харахад 
хүргэсэн гэж
хэлж болох гэнэ. Юанийн ханшийн
өсөн нэмэгдэх байдал ихээхэн  тэлж
буй Хятадын экспортын барааны олон улсын зах зээл дээрхи
өрсөлдөх чанарыг
нь бууруулахаас хятадууд болгоомжилж эхэлсэн нь энэ аж. Тиймээс 2008 оноос
эхлэн Хятад улс юанийн ханш
ийг өсгөхөө больсон бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулахаас аварна гэж 
найдсан хэрэг аж. Юанийн ханшийг
өсгөхгүйгээр барих бодлого нь Хятадын худалдааны тэнцлийг алдагдуулж өнөөдөр Хятадын
экспортын барааны д
үн хэмжээ импортын бараанаасаа хэт илүү гарч байгаа бөгөөд энэ үзэгдэл улам бүр газар авсаар байгаа ажээ.  

Нөгөө талаар АНУ-ын төсвийн алдагдлын дээд хэмжээг шинэээр тогтоох асуудал ид яригдаж байх үеэр Хятадын
з
үгээс хэд хэдэн дорвитой мэдэгдэл хийж байсны нэг нь АНУ-ын удирдлагын
хариуцла
гагүй байдлыг шүүмжилж улмаар дэлхийн эдийн засагт ам.долларыг орлохуйц өөр валютыг
бий болгох шаардлагатай тухай мэдэгдсэн нь гадаад ерт
өнцийг
цочроосон з
үйл болж байлаа. Чухам тэр үеэс Хятад улсын валютийн нөөц болон түүнд эзлэх ам:долларын хэмжээний талаар гадаадын ажиглагчид хөндөн ярих
болсон билээ. Асуудлын гол нь Хятадын валютын н
өөц яг хэд вэ гэсэн
асуудал байсан юм. Энэ талаар дээр дурдсанаас
өгсүүлээд олон
янзын д
үн мэдээ гарч байгаа боловч бодит тоо баримт нь өөр байж
болох тухай яригдсаар ирсэн
аж.

  Дүн мэдээний
б
үрхэг байдлын гол шалтгаан нь Хятадын валютийн нөөц огцом өсөлттэй
нэмэгдэж байдгаас улбаатай ажээ. Тухайлбал, 2006 онд Хятадын валютийн н
өөц нэг их
наяд ам.долларын хэмжээтэй байсан гэнэ. Гэтэл 2009 онд энэ хэмжээ хоёр дахин
нэмэгдэж
багцаагаар 2.2 их наяд ам.долларын хэмжээнд хүрсэн байна.
Харин т
үүнээс хойш хоёр жил өнгөрөх энэ хугацаанд 3.2 их наяд ам.долларын хэмжээтэй болсон гэж дүгнэж байгаа
юм байна. Их хэмжээний валютийн н
өөцийн энэ үзүүлэлт нөгөө талдаа багагүй “сүүдэр”-тэй болж ирсэн тул Хятадын эрх баригчид энэ нөөцөө хэрхэн
зохистой ашиглаж байх талаар санаа тавьж эхэлжээ.

Тэд юуны өмнө 300 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж гадаадын компаниудын хувьцааг худалдаж авах, гадаадын
компаниуд болон уул уурхайн салбарт х
өрөнгө оруулж хувь эзэмшихийг чармайж эхэлсэн аж. Тэр дундаа Хятадын
төрийн
компаниуд гадаадын байгалийн н
өөц баялагт тулгуурласан бизнест хөрөнгө оруулан хувь эзэмшихийг илүүтэй урамшуулах бодлого барьж байгаа аж. Мөн үүний
зэрэгцээ гадаад худалдаагаа ам.долларын х
амаарлаас нь гаргаж үндэснийхээ
м
өнгөн тэмдэгт юань руу шилжүүлэх туршилтын оролдлогууд хийж байгаа гэнэ. Бас валютийн нөөц дэх
ам.долларын “дарлал”-аас гарахын тулд хямралд орчихоод байгаа Европын орнуудын
өрийн бичгүүдийг
худалдаж авч х
үртэл үзжээ.

Гэвч дээрхи арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгч чадаагүй бололтой. Гадаадын орнууд дахь байгалийн нөөц баялгаас
хувь х
үртэх Хятадын хувийн компаниудын санаа зорилгыг Африкаас бусад тивүүдийн улс
орнууд т
өдий л нааштай хүлээж аваагүй аж. Мөн гадаадын компаниудад хөрөнгө оруулан хувь эзэмших оролдлогууд нь ч бүтсэнгүй. Хятадын
энэ хандлагыг гадаад орнуудын улст
өрийн орчин эсэргүүцэж няцаасан аж.

 Харин Хятадын улсын
компаниуд энэ чиглэлээр арай илүү үр дүн олсон гэж гадаадын ажиглагчид мэдээлж байгаа юм.Тэд олон арван
тэрбум ам.дполларын гадаад хөрөнгө оруулалт хийгээд байгаа ч Хятадын эдийн засагт эргэж орох ашиг хүлээгдэж
байгаа хэмжээнд нь х
үрч чадахгүй байхаар тооцоо гарсан аж.

Үүний зэрэгцээ гадаад худалдаандаа үндэснийхээ валютийг түлхүү хэрэглэх оролдлого нь ч мөн амжилт олоогүй бололтой. Энэ оролдлого ам.долларын хамаарлаас болж гарах эрсдэлийг
багасгахаар
үр дүнд хүрсэн ч Хятадын дотоодын хэрэглээн дэх ам.долларын хэмжээг багасгаж
чадааг
үй ажээ. Хятадууд юанийг гадаад худалдаандаа хэрэглэх оролдлого хэрэгжүүлж
эхэлснээс хойш хоёр жил гаран болж байгаа ч энэ хугацаанд тус улс дахь
ам.долларын хуримтлалын хэмжээ 50 хувиар нэмэгдсэн байна.

Америк долларын энэ их хамаарлаас үүдээд АНУ-ын эдийн
засгийн болзошг
үй хямрал хятадуудад хамгийн их түгшүүр төрүүлж байгаа нэг асуудал болж чадахаар байгаа юм. Нөгөө талаар АНУ
бол Хятадын том зах зээл болж байдаг нь ч бас л санаа зовох шалтгаан нь м
өн. Хятад
“америк” хямралд
өртөх нь дэлхийн ялангуяа үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд экспортлогч орнуудыг ч мөн хөлдөө чирж таарна. Энэ мэт гинжэн урвалаар холбогдсон дэлхийн
томоохон гүрнүүдийн эдийн засгийн хямралын үр нөлөө шууд биш байлаа ч шууд бусаар тухайлбал бумеранг маягийн нисэлттэй хүрч ирж
манийг ч цохиж мэдэхээр цаг
үе ирсэн аж..

Тэгэхдээ зарим нэг гадаадын ажиглагчид Хятадын эрх баригчид
шаардлагатай хариу арга хэмжээ авч чадна гэж найдаж байгаа бололтой. Тэд Хятад
улс ийм нөхцөл байдалд өөрийн үндэсний валют буюу юанийн ханшийг өсгөх бодлого
барина гэж таамаглаж байгаа аж. М
өн Японы эдийн засгийн сэтгүүлийн нэгэн тоймч Хятадууд одоо байгаа их хэмжээний валютийн нөөцөө иргэддээ
тарааж
өгвөл ашиг гарна гэсэн сонирхолтой зөвлөгөө өгчээ. Ухаандаа манайх Тавантолгойн хувьцаа тараана гэж зүтгэдэг шиг
Хятад
өөрийн валютийн нөөцийг бүрдүүлдэг АНУ-ын өрийн бичгүүдийг  иргэн бүртээ мянган
ам.долларын хэмжээтэйгээр тасалж
өгөөд эзэмшүүлэх тухай санаа юм.

Энэ “хувьцаагаа” зарж борлуулна уу, хадгална уу өөрсдөө мэдэх хэрэг гэж иргэддээ
эрхийг нь олговол нэг талаас Хятадын төр “америк өрийн” хариуцлагаас өөрсдөө
мултарч түүнийгээ иргэддээ үүрүүлэх боломжтой болж байгаа аж. Нөгөө
талаар тааруухан байгаа хятад иргэдийнхээ амьжиргааг бага ч болов дээшлүүлэх
давхар ашиг гарч магадгүй гэсэн байна. Хөндлөнгөөс харвал аятайхан санал мэт энэ зөвлөгөө нөгөө талаасаа маньд халтай байж
мэдэх юм. Японы эдийн засгийн тоймчийн зөвлөгөөг хятадууд дагавал монголчуудын хувьд зарим талаар ашигтай мэт
харагдавч маш том сүүдэр дагуулж ч болох билээ.

м.наст

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж