Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод ирсэн билээ. Түүнийг дагаж явсан Тамгын газрын дарга З.Энхболдынх нь байр суурь сошиалд багагүй шүүмжлэл дагуулах болжээ. Тэр тусмаа намынхан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагатай нь холбогдуулан твиттерт шүүмжилж байна. Тухайлбал, АН-ын гишүүн гэгддэг Ц.Бат “УИХ улс орны бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй төрийн дээд бгууллага. Иймд Монгол Улсын гадаад бодлого өөрчлөгдсөн гэж хариуцлагагүй үг хэлсэн ЕТГ дарга З.Энхболдыг төрийн албанаас чөлөөлөх тогтоол гаргах хэрэгтэй. Төрийн албаны эрх мэдлийн хэмжээ заагийг нь УИХ тогтоож өг” гэсэн бол Элчин сайд Л.Пүрэвсүрэн “Энэ дурак өмнүүр нь орж юм яриад имижийг нь эвдээд байгаа юм. Энэнээс бол унана шүү гэж хэлээд л байгаа” хэмээн жиргэжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ