Бүх нутгаар солигдмол үүлтэй.Төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 18-23 градус, Алтайн өвөр говь болон Дорнод монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 12 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 28-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ус цаг уурын хүрээлэн