Допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадамд барилдуулахгүй | News.MN

Допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

Үндэсний бөх "Их Эе"

Допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

Допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадамд барилдуулахгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төслийн хүрээнд 2017 онд үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээг авахад таван бөхөөс хориотой бодис илэрсэн талаар мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл тус төслийн хүрээнд 2018 оны эхээр есөн бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн. Гэхдээ эдгээр бөхчүүдэд шинжилгээний хариуг өгчээ. Тухайн бөх “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй учир одоогоор олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байна. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч долоо хоногт Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзах үеэрээ допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй гэдгийг хэлсэн юм. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны асуудал баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг мөн сануулсан байдаг. 

“Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаад байна. Тодруулбал:

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван бөхөөс, хоёрдугаар сарын 15-нд зургаан бөхөөс шинжилгээ авахад тус бүр нэг бөх хориотой бодис хэрэглэсэн байжээ. Эдгээр бөхчүүд ‘Б’ сорьцоо шинжлүүлэх эрхтэй юм. 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

444 2018-06-14 43.228.129.131

Суманчулууны цолыг сэргээе. Хэлмэгдүүлэхээ боль

Зочин 2018-06-14 180.149.93.14

БӨХ ҮЗДЭГ БАЙСАААН...ОДОО ҮЗЭХЭЭ БОЛЬСООООН ГЭЖ...ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХЭН ТҮРҮҮЛЭХ, ХЭН ЦОЛ АВАХ НЬ НААДМААС ӨМНӨ ШИЙДЭГДЧИХСЭН БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ...\n

зочин 2018-06-14 66.181.166.196

Допинг хэрэглэдэггүй бөх гэж байхгүй, допинггүй наадам гэвэл бөхгүй наадам л гэсэн үг, морь ч ялгаагүй допинг дээр л суурилж байгаа ш дээ

Зочин 2018-06-14 202.179.27.55

зарим нь ч юу идэж ууж бгаагаа мэдэхгүй шдээ бэлтгэл хийнэ бэртэж гэмтэнэ тэгээд энэ сайн гэснийг ууж тариулаад дуусаа

зочин 2018-06-14 103.57.93.177

Албаар МҮБХ-г замбараагүй байдалд оруулж байгаад допинг хэрэглэсэн бөхөө оруулж түрүүлэх бодлогыг Увсын бөхчүүд барьж байгаа юм. Баянмөнх аосыг их харна аа.

Зочин 2018-06-14 64.119.17.212

Мөрнии болон сэрвээний булчин бэлтгэл сургуулиас бии болдог допингиин шинж бишшүү.тэгж содномыг харлуулаад яахавдээ

NANSAA 2018-06-14 80.217.249.164

Neg l ih buhuu deedeldeg humuus huguu buhchuud ni gej malaas dor amitad odoo ene tuulshirlaa bolimoor yum...

Зочин 2018-06-14 27.123.214.115

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон үед баяр наадмын үйл ажиллагаанд саад учруулвал 5 жил барилдах эрхийг нь хасах заалтыг л бөхийн бхрилдааны журам болон баяр наадмын хууль оруулах нь зөв.

IRgen 2018-06-14 64.119.17.100

Doping heregldeggui tom tsoltoi buh gej baihgui shu yag unendee. Doping hergelsen hunii murnii bulchin, servee 2 n tovoij garj irdeg, jishee n Sodnomdorj. Bas bieer n batgatai adil zuil garsan baidag. Orkuud enend itgehgui l dee

Бөх сонирхогч 2018-06-14 202.70.34.70

СУМАНЧУЛУУНЫ ЦОЛЫГ СЭРГЭЭЕ. ДАВХАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХОХИРООСОН.

зочин 2018-06-14 66.181.166.196

баяр наадмын үеээр маргаан гаргахгүй байхыг анхааруулсан гэнээ, нөгөөдүүл нь яг биелүүлж харагдаа ч, ёстой нөгөө илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ гэдэг болох биз

Зочин 2018-06-14 66.181.169.122

хахаха битүү боовон чихний хаагуур нь юу ч орохгүй шт угаасаа хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж