Ким Жон Уныг эсэргүүцсэн 5 эмэгтэйг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Ким Жон Уныг эсэргүүцсэн 5 эмэгтэйг саатуулжээ

Ким Жон Уныг эсэргүүцсэн 5 эмэгтэйг саатуулжээ

Сингапурын тансаг зочид буудал, томоохон худалдааны төвүүд байрладаг Орчард гудамжийн ойр хавь болон Сентоза арлыг АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалтад зориулан зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд өндөр харуул хамгаалалтад авсан. Гэвч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны байрлаж байсан Сэнт Режис зочид буудлын ойролцоох өндөржүүлсэн хамгаалалт бүхий газарт Өмнөд Солонгосын таван бүсгүй асуудал үүсгэжээ.

Цагдаа нар бүсгүйчүүдийг ямар нэг эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан байна. Гэвч тэд саналыг хүлээж авалгүй чанга дуугаар эсэргүүцлээ илэрхийлсэн тул баривчлах арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ. Ойр хавьд байсан гэрчийн мэдүүлгээр даваа гаригийн /2018.06.11/ өглөө 09.10 цагийн үед ойролцоогоор 50 гаруй цагдаа ирж бүсгүйчүүдийг хүрээлэн эсэргүүцлийн бичгийг нь буулган, барьжээ.

Одоогоор уг хэргийг цагдаа нар шалгаж байгаа гэнэ.

Эх сурвалж: News Asia

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж