Nike компани Ираны баг тамирчдыг хувцсаар хангахаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Nike компани Ираны баг тамирчдыг хувцсаар хангахаас татгалзжээ

Nike компани Ираны баг тамирчдыг хувцсаар хангахаас татгалзжээ

Америкийн спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани FIFA 2018 Дэлхийн цомын тэмцээнд оролцох Ираны шигшээ багийн тамирчдад тоглолтын хувцас, гутал, бусад хэрэгслүүдээр хангаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Nike компани энэ шалтгаанаа АНУ Ирантай маргаантай байгаа бөгөөд тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Ираны баг зургадугаар сарын 15-нд тоглолтын B хэсэгт Мороккогын багтай, 21-нд Испанийн багтай, 25-нд Португалийн багтай тоглоно.

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Куероз Nike компанийг уучлал гуйхыг шаардсан байна.

Тэрбээр ‘Nike компани ийм хариуцлагагүй, биднээр тохуурхсан үйлдлийнхээ төлөө Ираны шигшээ багийн 23 залуугаас уучлалт гуйх ёстой’ гэжээ.

Nike компани тоглолтууд эхлэхийн өмнөхөн ийм мэдэгдэл гаргасан нь Ираны багт хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм. Тоглолтын хувцас, хэрэгсэл шаардлагатай байгаа энэ үед тамирчдын сэтгэлзүйд хүртэл нөлөөлж байгаад дасгалжуулагч шүүмжилж байлаа.

Өнгөрсөн тавдугаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээнэ гэж мэдэгдэж байсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж