Калифорни мужийг гурав хуваах эсэхийг шийдэх санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Калифорни мужийг гурав хуваах эсэхийг шийдэх санал асуулга явуулна

Калифорни мужийг гурав хуваах эсэхийг шийдэх санал асуулга явуулна

АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Тим Дрэпер хачирхмаар санал гаргаж хөрөнгө оруулалт хийдгээрээ танил нэгэн. Тэрбээр 2014 онд АНУ-ын Калифорни муж улсыг зургаан хэсэгт хуваах компанит ажил өрнүүлж байсан бол одоо Хойд, Төв, Өмнөд Калифорни гэсэн гурван хэсэг болгон хуваахаар санал дэвшүүлж байна.

2016 оны мужийн сонгуулиар хангалттай гарын үсэг цуглуулж чадаагүй бол энэ удаа 400 мянга хол давсан иргэд дэмжиж гарын үсэг зуржээ. Иймээс ирэх арваннэгдүгээр сард санал асуулга явуулах болж буй юм байна. Хэрэв мужийн оршин суугчдын саналаар энэ нь батлагдвал уг асуудлыг эхлээд Калифорни мужийн Хууль тогтоох байгууллагаар шийдэж, дараа нь АНУ-ын Конгресст авч хэлэлцэх юм байна. 

Хөрөнгө оруулагч Дрэпер 39 сая гаруй хүн амтай бүс мужийг Цагаан ордонд хоёрхон сенат төлөөлдөг нь хангалтгүй. Хэрэв мужийг хуваах хуулийн төсөл дэмжигдвэл зургаан сенат төлөөлөх боломжтой гэж үзэж байна. Мөн Калифорни муж дотроо ихээхэн ялгаатай бүс нутаг учраас тухайн онцлогт таарсан тавтарын хууль дүрмийг батлах нь зүйтэй гэжээ.

Эх сурвалж: Business Insider

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж