Лондон хотын дуудлага худалдаагаар хуучин ‘Hermes Himalayan Crocodile Birkin’ цүнх 217,144 ам.доллароор зарагджээ. Шинэ ч биш хуучин өмнө нь хүн хэрэглэж байсан цүнх ийм өндөр үнээр зарагдсан нь хоёр дахь тохиолдол юм. 2006 онд нэгэн дуудлага худалдаагаар 100,000 мянган ам.доллар хүрч зарагдаж байжээ. Байшин худалдаж авах хэмжээний үнээр зарагдсан энэхүү цүнхийг хэд хэдэн удаа дуудлага худалдаанд оруулах санал тавьж, хүлээлгэсний эцэст ийнхүү зарагджээ.
Өндөр үнэд хүрч байгаа нэг шалтгаан нь яг ийм өнгийн ‘Hermes Himalayan Crocodile Birkin’ цүнх маш ховор байдаг аж. Тэр тусмаа цайралттай загвар ховор юм байна. 10 жилийн настай энэ цүнх матрын арьсаар хийгдсэн зарим хэсэгтээ алмаз шигтгэж өгсөн гэнэ.