Н.Лүндэндорж: Экспертүүдийн үгийг ойлгоогүйн зовлонг амсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Н.Лүндэндорж: Экспертүүдийн үгийг ойлгоогүйн зовлонг амсаж байна

Н.Лүндэндорж: Экспертүүдийн үгийг ойлгоогүйн зовлонг амсаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойд зориулсан “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болж байна.

Хурлын зорилго нь Монгол Улсын шүүхийн захиргааны үйл ажиллагааны тулгамдсан асуудал болон шүүхийн захиргааны загварыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хуралд оролцож шүүх эрх мэдлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралд АНУ, Герман, БНХАУ, Турк, Япон зэрэг орноос төлөөлөгч оролцож итгэл тавьж байна. Хурал үдээс хойш өндөрлөх бөгөөд дотоод болон гадаадын төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.

ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоос дараах асуултад хариулт авсан юм.

-“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өргөн хүрээтэй болж байна. Хурлын үр дүнг юу гэж харж байна вэ?

Юуны түрүүн бид ойн арга хэмжээний үеэр баяр наадам хийх гэсэн юм биш. Энэ удаа хамтдаа ярилцаж, цаашид юу хийхээ тодорхойлох замыг хайж байна. Шүүхийн захиргааны байгууллага ямар сургамж авав, цаашдаа юуг хийх хэрэгтэй вэ гэдэг нь энэхүү хурлаар тодорхой болно. Зөвхөн дотооддоо яриад байх биш энэ талаар олон улсад мэргэшиж үйл ажиллагаа явуулж байдаг гадны төлөөлөгчдийн санал бодлыг сонсож, дүгнэлт хийе гэж байгаа юм. Тиймээс энэ удаагийн хуралд АНУ, Турк, БНХАУ зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна. Мөн Европын сэргээн босголтын банк, IDLO олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Энэ салбарт ажиллаж байгаа гадны зочид төлөөлөгчдийг оролцуулж байна. Бид ажлаа сайжруулах талаар юу хийв, цаашид юуг хийх вэ гэдгийг шүүн ярилцаж байна. Өнөөдрийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлэхдээ “Та нар 25 жил хийсэн ололт, амжилт, сургамжаа нэгтгэн дүгнэж асуудал бэрхшээлийг ярьж байгаа нь цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой” гэж хэллээ. Өнөөдөр би ойн баярын өдөр ажлаа хийж байгааг онцлон хэлье. 

-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд юуг хийж амжаагүй байна вэ?

Амжаагүй ажлын жагсаалтыг гаргавал маш урт жагсаалт болно. Онцлон хэлэхэд  хамгийн түрүүнд юуг хийж амжаагүй байна вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байгууллага бол шүүх, засаглалын хараат бус бие даасан байдлыг хангаж, хамгаалж байдаг манаачийн үүрэгтэй байгууллага юм. Гэтэл энэ манаач нь эрх хэмжээ, чиг үүргийг нь үндсэн хуулиар сайн бэхжүүлж өгөөгүйтэй холбоотойгоор энэ байгууллагад парламентын олонхийн нэгдлийг үлдээсэн нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Уг байгууллага үнэхээр шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалдаг байгууллага болгоё гэвэл бүрэлдэхүүн нь ямар байх вэямар эрх хэмжээтэй байх вэ гэдгийг Үндсэн хуулиар бэхжүүлэхгүй бол парламентын олонхид таалагдахгүй үед нэг л өдөр хасчихдаг юм байна. Ийм сургамжийг энэ 25 жилийн хугацаанд цөөнгүй авлаа. Энэ талаар Олон улсын экспетрүүд, Нэгдсэн Үндэсний байгууллагын зөвлөхүүд 25 жилийн өмнө хэлж байсан байна. Бид тэдний хэлсэн үгийг сайн ойлгоогүйн улмаас энэ зовлонг амсаж байна. 

-Монгол Улсын иргэдийн шүүхэд итгэл итгэл ямар түвшинд байна вэ?

-2000 оны үеийн эхээр Монголд шүүхийн итгэл ямар байна вэ гэсэн судалгааг олон байгууллага хийж байсан. Энэ судалгаагаар шүүхэд итгэж байгаа нь 20 хувь, итгэхгүй байгаа нь 80 орчим хувь гарч байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал их өөрчлөгдсөн. 2015 онд авсан “Хөгжлийн эрэлд” гэсэн судалгааны байгууллагаар судалгаа хийлгэж үзэхэд шүүхээс үйлчилгээ авсан хүний 80 хувь нь шүүхэд итгэж байна гэж гарсан. Шүүхээс үйлчилгээ аваагүй хүмүүсийн 60 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн судалгаа гарч олон нийтэд хүргэж байсан. Үүнээс гадна жил бүр судалгаа хийж байгаа. Манай улсад шүүхийн шинэтгэл ахицтай яваа нь харагдаж байна. Шүүхийн шинэтгэлийг 40 жилийн өмнө хийсэн гадны оронд очиход манайхаас тааруу үзүүлэлттэй гарч байсан. 

Хурлын үеэр Европын  сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркенаас дараах тодруулгыг авлаа. 

МОНГОЛ УЛСАД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ АХИСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен

  • Миний хувьд Монголд улсад ирж очин найман жил болсон байна. Энэ хугацаанд олон ажил хийж гүйцэтгэлээ. Шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын стратегийн баримт бичгийг анх боловсруулахад оролцож байсан хүний нэг юм. Өнгөрсөн хугацааг аваад үзэхэд Монгол Улсад хэд хэдэн өөрчлөлтүүд гарсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын талаарх мэдээлэл иргэдэд бий болсон гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хамгаалж байх ерөнхий зөвлөл хараат бус байгууллага байдаг юм байна гэсэн итгэлцлийг бий болгоход маш чухал зүйл байна. Дараагийнх нь орчин үеийн шүүхийн захиргааны системийг Монгол Улсад бүрдүүлж бий болгосон ийм нөхцөл байдал харагдлаа. Гуравт олон нийтийн ойлголт гэдэг зүйл маш чухал байна. Олон нийтийн зүгээс ямар зүйлийг шаардаж байна, хараат бус байдлыг хангахад ямар шаардлагууд байх вэ гэдэг чиглэлээр ахиц гарсан. Би олон улсын шүүхийн захиргааны холбоог үүсгэн байгуулсан хүний нэг хүн. Тиймээс Монгол Улсад шүүхийн шинэчлэл ахиц дэвшил гарсан гэж харж байна. Ард иргэдийн шүүхэд итгэх итгэл чухал. Монгол Улсад хийж байгаа шүүхийн шинэчлэлийн өөрчлөлтийг хүлээцтэй хандаж чадвал өөрчлөлтийн үр дүнг харж болно. Миний харснаар найман жилийн өмнөхийг харж байхад өнөөдөр Монгол Улсын шүүхийн шинэчлэл бат бөх болсон байна гэж харж байгаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж