Дэлхийн хөлбөмбөгийн холбооны 68 дахь удаагийн Конгресс лхагва гаригт /2018.06.14/ Москва хотноо хуралдаж 2026 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах орныг зарлалаа. Эрх авахаар өрсөлдсөн орнуудаас 2026 оны зочин орноор Канад, Мексик, АНУ дэлхийн аваргын тоглолтыг нэгдэж зохион байгуулахаар шалгарчээ.
“Нэгдмэл-2026” гэх уриатай эдгээр гурван улсын хамтарсан баг 203 саналаас 134 санал авч олонхийн саналаар ялалт байгуулжээ. Энэ нь гурван улс нэгдэн хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулж буй анхны тохиолдол болж байна. Харин Морокко улс зохион байгуулах эрхийн төлөө тавь дахь удаагаа өрсөлдөөд дахин ялагдлаа.
Хойд америкт болох дэлхийн аваргын тоглолтыг өргөтгөсөн форматаар явуулах гэнэ. 2018 оны дэлхийн аваргад 32 багын 64 тоглолт болох бол 2026 онд 48 багийн 80 тоглолт хийхээр төлөвлөж байна. Эдгээр тоглолтын 60 нь АНУ-д, 10 нь Канадад, 10 нь Мексикт зохион байгуулагдах юм байна.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ноён Жианни Инфантино дээрх хамтарсан багийг шалгарахад ихээхэн дэмжлэг үзүүлжээ.
The world will unite in North America! #United2026 has officially won the right to host the @FIFAWorldCup!