Ши Жиньпин: Далайн эдийн засгийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Далайн эдийн засгийг хөгжүүлнэ

Ши Жиньпин: Далайн эдийн засгийг хөгжүүлнэ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын далайтай холбогдсон бүс нутгийн аж байдалтай танилцаж хэд хэдэн мужуудаар тойрон аялал хийж байна.

Далайтай холбогдсон Чиндао, Люгонг арлын бүс нутгийг ‘Далайн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж хүчирхэг эдийн засгийг бий болгоно’ хэмээн онцолж байв.

Мөн Шандунь  мужийн Вэйхай дахь Люгонг арал, Чиндао хотын зарим хэсгээр айлчилж ард иргэдтэй нь уулзан, бүс нутагт ямар асуудал тулгарч байгаа талаар санал солилцсон юм. Айлчлалын үеэр  Ши Жиньпин дарга ‘Далайтай холбогдсон бүс нутгийн хөгжил, эдийн засаг, технологийн хөгжилд анхаарах нь ирээдүйн хөгжлийн гол чиглэл байх болно’ гэв. Бохайн тэнгис, Шар тэнгисээр хүрээлэгдсэн  Шаньдун  муж нь зүүн тийшээ Япон, Солонгосын хойг, баруун хойшоо Хубэй муж, өмнө зүгт Хэнан мужтай хил залгаа оршдог муж бөгөөд эдийн засгийн томоохон зах зээл гэж харж байгаа юм. 

 

эх сурвалж: china daily 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж