“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ яг одоо тус үйлдвэр дээр ажиллаж, шинэ бүтцээ танилцуулж байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг Улаанбаатар хотод шөнө дөлөөр ярилцсан гэх мэдээлэл өмнө нь гараад байсан юм. Гэвч тэд дахин хуралдаж, бүтцийн өөрчлөлтөө ярьсан сурагтай.
Энэ шийдвэрээ ажил хэрэг болгохоор ‘Эрдэнэт’-ийн ТУЗ-ийн гишүүд газар дээр нь ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ТУЗ хэд хэдэн томилгоо хийхээр тохиролцсон гэх мэдээлэл байна.
Ш.ОЧ