Сонгуульд ашиглагдах мэдээллийн техник, технологийн бэлтгэлийг хангаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Сонгуульд ашиглагдах мэдээллийн техник, технологийн бэлтгэлийг хангаж байна

Сонгуульд ашиглагдах мэдээллийн техник, технологийн бэлтгэлийг хангаж байна

Энэ сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 30 сумын 44 хэсэгт болно.

Энэ ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь тус төвийн ажилтнууд болон Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд орсон байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж