Хуучирсан мэдээ: 2018.06.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018
А хэсэг

ОРОСЫН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Оросын шигшээ баг зохион байгуулагч орны статусаар шууд эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: И.Акинфеев, В.Габулов, А.Лунёв
  • Хамгаалагч: В.Гранат, С.Игнашевич, Ф.Кудряшов, И.Кутепов, А.Семёнов, И.Смольников, М.Фернандес
  • Хагас хамгаалагч: Ю.Газинский, А.Головин, А.Загоев, А.Ерохин, Ю.Жирков, Р.Зобнин, Д.Кузяев, А.Миранчук, А.Самедов, Д.Черышев
  • Довтлогч: А.Жюба, А.Миранчук, Ф.Смолов

Од тоглогч: Фёдор Смолов

Оросын лигийн “Краснодар” клубын 28 настай довтлогч цагтаа Нидерландын “Фейеноорд” клубт тоглож байсан. Тэрээр 2015 оны зун “Краснодар” клубт ирснээс хойш 3 жил тоглохдоо 73 тоглолтонд оролцож 52 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулаад байна. 2012 оноос хойш Оросын шигшээ багт дуудагдан 31 тоглолтонд оролцохдоо 12 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байна.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Александр Головин

“ЦСКА Москва” клубын 22 настай хагас хамгаалагч А.Головиныг алдарт дасгалжуулагч А.Венгер “шилдэг” хэмээн магтаад амжсан бол “ЦСКА Москва” клубын дасгалжуулагч В.Гончаренко түүнийг “Манчестер Юнайтед” клубын П.Погбатай зүгээр ч нэг харьцуулаагүй болов уу? Тэрээр 2013 онд 17-оос доош насны Европын АШТ-ний дараа А.Головиныг Европын шилдэг багууд анхааралдаа аваад байна. А.Головины бөмбөг эзэмшилт болон дамжуулалтын чадвар өндөр ажээ.

Дасгалжуулагч: Станислав Черчесов

Өдгөө 54 настай С.Черчесов 2016 оны 8 сараас хойш Оросын шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд шигшээ багаа удирдаад ердөө 25%-тай ялалт байгуулаад байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд нийт 20 тоглолтонд Оросын шигшээ багийг удирдан оролцуулахдаа 5 ялалт, 6 тэнцээ, 9 хожигджээ. Анх удаагаа шигшээ баг удирдаж байгаа А.Черчесовт дэлхийн аваргын туршлага байхгүй.

Дэлхийн аваргын түүх:

Шинэ цагийн Орос орон 1994, 2002, 2014 онуудад л дэлхийн аваргад оролцож байсан. Гэвч тухай бүртээ хэсгийн шатнаас гарч чадаагүй байдаг.

Боломжит амжилт:

Зохион байгуулагч орны хувиар дэмжлэг авдаггүй л бол хэсгээс гарах магадлал тун бага. Магадгүй хэсгээс 2-р гарахын тулд Египетийн шигшээ багтай өрсөлдөх болов уу? Хэрвээ хэсгээс гарах гэвэл нээлтийн тоглолтондоо Саудын Арабын шигшээ багийг заавал хожих ёстой.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 14ний 23.00 цаг. Орос – Саудын Араб
  • 2018 оны 6 сарын 20ны 02.00 цаг. Орос – Египет
  • 2018 оны 6 сарын 25ны 22.00 цаг. Уругвай – Орос

УРУГВАЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Уругвайн шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс Бразилын араас 2-р шалгарч дэлхийн аваргын эрхээ авсан. Тэрээр 18 тоглолт хийж 9 хожил, 4 тэнцээ, 5 хожил авсан ажээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Ф.Муслера, М.Кампанья, М.Силва
  • Хамгаалагч: Д.Годин, Х.Хименес, М.Перейра, Г.Варела, Г.Силва, С.Коатес, М.Касерес
  • Хагас хамгаалагч: К.Санчес, Р.Бентанкур, К.Родригес, Н.Нандес, Л.Торрейра, М.Вецино, Д.Лаксальт
  • Довтлогч: Л.Суарес, Э.Кавани, К.Стуани, М.Гомес, Ж.Арраскаэта, Й.Урретабискайя

Од тоглогч: Эдисон Кавани

Барселона клубын Л.Суаресыг нэрлэж болох ч Э.Кавани одоо ч гэсэн чухал тоглогч хэвээр байна. Шигшээ багийнхаа төлөө 100 тоглолтонд оролцохдоо 42 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд буй 31 настай довтлогч Э.Кавани энэ улиралд форм сайтай байгаа. Европын ТОП5 лигт оруулсан гоолоороо эхний 8-д бичигдсан. Мөн тэрээр дэлхийн аваргын урьдчилсан шатанд шигшээ багийнхаа төлөө 10 гоол оруулсан.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Родриго Бентанкур

Италийн Ювентус клубын 20 настай хагас хамгаалагч Р.Бентанкур клубтээ ирсэн эхний улиралдаа 20 тоглолтонд оролцож Италийн лиг болон цомын АШТ-нд түрүүлээд байна. Хагас хамгаалалтын бүхий л байрлалд тоглох чадвартай залуу тоглогчийн ирээдүй гэрэлтэй байна.

Дасгалжуулагч: Оскар Табарез

Өдгөө 71 настай О.Табарез 2006 оноос хойш Уругвайн шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд 3 дахь дэлхийн аваргадаа оролцох гэж байна. Шигшээ багаа удирдан 150 гаруй тоглолтонд оролцоод буй О.Табарез 2010 оны дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байсан.

Дэлхийн аваргын түүх:

Уругвайн шигшээ баг 1930, 1950 оны дэлхийн аваргад түрүүлж байснаас гадна 4 удаа хагас шигшээд шалгарч байсан. Хамгийн сүүлд 2014 онд шөвгийн дөрөвт шалгарч байжээ. Харин 2014 оны дэлхийн аваргад Итали, Англи болон Коста-Рикагийн шигшээ багуудтай “үхлийн” хэсэгт багтаж 2-р хэсгээс гарч байсан.

Боломжит амжилт:

Маш таатай хэсэгт багтсан гэж болно. Уругвайн шигшээ багт А хэсэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлэх баг байхгүй болов уу? Харин Уругвайн шигшээ хасагдах шатанд Испани эсвэл Португалын шигшээ багтай тоглоно. Энэ тоглолтоос их зүйл шалтгаална.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 15ний 20.00 цаг. Египет – Уругвай
  • 2018 оны 6 сарын 20ны 23.00 цаг. Уругвай – Саудын Араб
  • 2018 оны 6 сарын 25ны 22.00 цаг. Уругвай – Орос

ЕГИПЕТИЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Египетийн шигшээ баг Африкийн бүсийн Е хэсгийг 6 тоглолтонд 4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой 13 оноогоор тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Ялангуяа хэсгийн 5 дахь тоглолтоо Конго улсын эсрэг хийж 2-1 харьцаатай ялалт байгуулсан нь Египетийн шигшээ багийг 28 жилийн дараа дэлхийн аваргад оролцох үүдийг нээж өгсөн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Эссам альХадари, Шериф Экрами, Мохамед эль-Шенави
  • Хамгаалагч: Али Габр, Ахмед альМухаммади, Ахмед Хегази, Ахмед Фатхи, Айман Ашраф, Мохаммед Абедль-Шафи, Махмуд Хамди, Саад Самир
  • Хагас хамгаалагч: Омар Габер, Сэм Морси, Тарек Хамед, Мохаммед эльНенни, Абдаллах Саид, Махмуд Хассан буюу Трезеге
  • Довтлогч: Марван Мохсен, Мохамед Салах, Кахраба, Рамадан Соби, Шикабала, Амр Варда

Од тоглогч: Мохамед Салах

Египетийн шигшээ багаас тодоор гялалзах “од” бол Английн Ливерпүүл клубт хүчин зүтгэдэг довтлогч М.Салах юм. Тэр Египетийн ард түмэнд баяр хөөрийг бэлэглэж шигшээ багаа дэлхийн аваргад орох эрхийг нь авахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна өнгөрсөн улиралд клубынхээ төлөө 44 гоолыг оруулж Английн Премьер лигийн мэргэн бууч болсон.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Рамадан Соби

Английн Стоук Сити клубын 21 настай хагас хамгаалагч Р.Соби бол Египетийн шигшээ багийн ирээдүй юм. Шигшээ багтаа 2015 оноос хойш 19 тоглолтонд оролцоод буй Р.Собиг хуучин Аль-Ахли клубын дасгалжуулагч нь Английн Манчестер Юнайтед клубт ч тоглож чадах шилдэг тоглогч гэж онцолсон байна.

Дасгалжуулагч: Эктор Купер

Аргентин мэргэжилтэн Э.Купер 2015 оноос хойш Египетийн шигшээ багт ажиллаж байна. Өмнө нь тэрээр Интер Милан, Парма, Валенсиа, Реал Бетис, Мальорка зэрэг хэд хэдэн клубт ажиллаж байсан туршлагатай. Сүүлд Египетийн шигшээ багийг удирдан 2017 оны Африкийн цомын шигшээ шатанд шалгарч байсан бол 1990 оноос хойш 28 жилийн дараа Египетийн шигшээ багийг дэлхийн аваргад оролцох үүдийг нээсэн эрхэм юм.

Дэлхийн аваргын түүх:

Египетийн шигшээ баг 1934, 1990 оны дэлхийн аваргад оролцож байсан ч хараахан хожил авч үзээгүй байна. Харин 1990 оны дэлхийн аваргад Нидерланд, БН Ирланд улсын шигшээ багуудтай хэсэгтээ тэнцэж дэлхийн аваргын анхны оноогоо авч байсан.

Боломжит амжилт:

Оросын шигшээ багтай хийх тоглолт хамгийн чухал юм. Хэрвээ тус тоглолтонд хожил авч чадвал хэсгээс гарах бодит боломж нь бий болно. Хэсгээс гарч чадвал Испани эсвэл Португалын шигшээ багтай таарах магадлалтай. Египетийн шигшээ баг хэсгээс гараад Испаний шигшээ багтай таарвал С.Рамосын эсрэг М.Салахын тулааныг дахин нэг харах болно.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 15ний 20.00 цаг. Египет – Уругвай
  • 2018 оны 6 сарын 20ны 02.00 цаг. Орос – Египет
  • 2018 оны 6 сарын 25ны 22.00 цаг. Саудын Араб – Египет

САУДЫН АРАБЫН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

“Ногоон шонхорууд” буюу Саудын Арабын шигшээ баг Азийн бүсийн В хэсгээс Японыг даган хэсгээс 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан. Саудын Арабууд дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө Австралийн шигшээ багтай эцсийн мөч хүртэл хэсгийн сүүлийн тоглолтондоо Японы шигшээ багийг хожсон нь дэлхийн аваргад оролцох эрхийг нээж өгсөн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Абдуллах альМайюф, Яссир аль-Мусайлим, Мухаммед аль-Уваис
  • Хамгаалагч: Осама Хавсави, Омар Хавсави, Мутаз Хавсави, Мансур альХарби, Али аль-Булеахи, Мухаммед аль-Брейк, Яссир аль-Шахрани
  • Хагас хамгаалагч: Салман альФараж, Яхья аш-Шехри, Хаттан Бахебри, Абдулмалек аль-Хаибри, Мухаммед Канно, Абдуллах Утаиф, Абдулла аль-Хаибари, Хусейн аль-Мугави, Таисир аль-Жассим, Салим аль-Давсари
  • Довтлогч: Мухаммад альСахлави, Фахад аль-Муваллад, Муханнад Ассари

Од тоглогч: Мухаммад аль-Сахвали

Саудын Арабын лигийн Ан-Наср клубын 31 настай довтлогч Мухаммад аль-Сахвали 2009 оноос хойш лигийнхээ 174 тоглолтонд оролцохдоо 102 гоол оруулаад байгаа шилдэг довтлогч юм. Мөн тэрээр 2010 оноос хойш Саудын Арабын шигшээ багт 40 тоглолт хийхдээ 28 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулаад байна. Манчестер Юнайтед клубын бэлтгэлд хамрагдаж явсан Мухаммад аль-Сахвали шигшээ багийнхаа довтолгооны гол тоглогч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ? Фахад аль-Муваллад

Испаний Леванте клубт зээлээр тоглож буй 23 настай Фахад аль-Муваллад шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 45 тоглолтонд оролцож 10 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байна. Хурдтай тоглолтоороо өөрийн нэрийн хуудсаа болгоод буй Фахад аль-Муваллад шигшээ багийнхаа “түлхүүр” тоглогчдын нэг байх болно.

Дасгалжуулагч:

Эхлээд Нидерланд мэргэжилтэн Берт ван Марвейк, дараа нь Аргентин мэргэжилтэн Эдгардо Бауза. Харин эцсийн сонголт нь Хуан Антонио Пицци. Саудын Арабын шигшээ баг дэлхийн аваргын сорилгын үеэр 3 дасгалжуулагчийн нүүр үзээд байгаа бөгөөд эцсийн сонголт нь 50 настай Аргентин мэргэжилтэн Хуан Антонио Пицци байсан юм. Тэр Чилийн шигшээ багийг удирдан 2016 онд Копа Америкад түрүүлж байсан туршлагатай дасгалжуулагч ажээ.

Дэлхийн аваргын түүх:

“Ногоон шонхорууд” 1994, 1998, 2002, 2006 онуудад дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд 1994 онд шөвгийн 16-д шалгарч байсан. Харин түүнээс хойш 3 удаа дэлхийн аваргад оролцохдоо ганц ч хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байжээ.

Боломжит амжилт:

Хэдийгээр боломжийн хэсэгт багтсан ч хэсгээс гарах амаргүй байх болов уу? Ялангуяа дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг зохион байгуулагч Оросын шигшээ багийн эсрэг, олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хийнэ. Энэ бол Саудын Арабын шигшээ багийн тоглогчдын хувьд маш том дарамт, маш том сорилт болно.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 14ний 23.00 цаг. Орос – Саудын Араб
  • 2018 оны 6 сарын 20ны 02.00 цаг. Уругвай – Саудын Араб
  • 2018 оны 6 сарын 25ны 22.00 цаг. Саудын Араб – Египет

Б.БЯМБАБАЯР

Эх сурвалж: www.eurosport.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж