Хятад хурдны галт тэргээр Японтой өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Хятад хурдны галт тэргээр Японтой өрсөлдөнө

Хятад хурдны галт тэргээр Японтой өрсөлдөнө

Дэлхийн хамгийн хурдан галт тэргийг Япон улс анх 1964 онд танилцуулж байсан. Одоо ч энэ үзүүлэлтээ хадгалсаар байгаа. Гэвч Япон улстай энэ салбарт өрсөлдөхөөр тунасан Хятад улс ихэнх үзүүлэлтээр аль хэдийн бусад орнуудыг давжээ.

Хятад 25 мянган км үргэлжлэх хурдны төмөр замын сүлжээгээр дэлхийд нэгдүгээрт орж байна. Түүний дараа хоёрдугаарт орох Испани улс ердөө 3 мянга нэг зуун км урт замтай. Асар их зөрүүтэй энэ сүлжээг бий болгохоор Хятад улс сүүлийн 10 жилд өртөг өндөртэй дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийж Японтой өрсөлдөхүйц хэмжээнд хүрч ирлээ.

Дэлхийд хэмжээгээр дөрөвдүгээрт орох Хятадын газар нутагт 1.4 тэрбум хүн амьдарч байгаа. Одоогоор нэг саяас дээш хүн амтай 100 хот байгаа бол 2025 онд 221 хот болно гэж үзэж байна. Энэхүү тоон судалгаан дээр үндэслэн урт хугацааны тээврийн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхээр зорьсон нь мөн л Хятадыг товойн гарч ирэхэд хүргэлээ.

Тэд 2008 оноос Бээжингийн Олимпод зориулж хурдны төмөр замын сүлжээг эрчимтэй өргөжүүлж, 2025 он гэхэд 38 мянган километр бүхий замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Цаашдаа замыг уртасгахаас илүүтэй хурдыг нэмэгдүүлэхэд анхаарч, цагт 400 км хурдлах галт тэрэг бүтээхийг илүүд үзэж байна.

Гэхдээ Хятад улс ослын тоон үзүүлэлтээр ямар ч алдаа эндэгдэл үл гаргах Япон улстай дөхөж хараахан чадаагүй. Харин хэд хэдэн осол аваар хааяахан гарч байсан Франц, Герман, Испани зэрэг орнуудтай аюулгүй байдлын үзүүлэлтээр дүйнэ.

Өнгөрсөн жил туршсан Шанхай-маглев соронзон хэмжүүртэй хурдны галт тэрэг 431 км цаг хурдалж, дэлхий дээрх хамгийн хурдан галт тэргээр тодорлоо. Хурдны галт тэрэг агаарын тээврээс харьцангуй хямд, авто машин болон төмөр замын аяллаас илүү тухтай гэх олон давуу талтай. Бээжингээс Шанхай руу онгоцоор 2.5 цаг зарцуулах бол хурдны галт тэргээр 5 цаг л зарцуулдаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж