FIFA 2018: Хамгийн залуу тоглогчид

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС - Хөлбөмбөг ДАШТ-2018

FIFA 2018: Хамгийн залуу тоглогчид

FIFA 2018: Хамгийн залуу тоглогчид

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 32 орны 736 тоглогч хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдлийг бидэнд харуулах юм. Энэ дунд хөлбөмбөгийн карьераа дөнгөж эхлүүлж байгаа залуухан бас халуухан тоглогчид тэмцээнийг чимж байна. FIFA 2018 хөлбөмбөгийн дэлхийн цомын төлөөх гал гарсан тоглолтуудыг дэлхийн шилдэг хөлбөмбөгчид бидэнд үзүүлэх боловч хөлбөмбөгийн залуухан одод энэ жилийн дэлхийн цомын тэмцээнээс гарахыг үгүйсгэхгүй юм. Тэднийг танилцуулж байна.

1. Hirving Lozano

Нас: 22 /Довтлогч / Мексик

Өндөр: 177см

Мексикийн багийн хамгийн залуу тоглогч мөн хамгийн ирээдүйтэй тоглогчоор нэрлэгдэж байгаа Hirving Lozano Голландын ‘PSV Eindhoven’ клубт тоглодог. ‘Эл Чаки’ гэж түүний хочилдог шалтгаан нь бага байхдаа орон доогуур нуугдаж найз нарыгаа айлгах дуртай байсан гэнэ. Одоо хэр нь түүнийг ‘Эл Чаки’ гэж хочилдог.

‘PSV Eindhoven’ клубт өнгөрсөн зун болсон Мексикийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд Германд хожигдохоос өмнө Оросыг 2:1-ээр хожиж байсан юм. Эдгээр тоглолтуудад  Лозаногын үүрэг маш их байсан юм. Мөн 2016 оны Олимпийн наадамд Мексикийн багийг төлөөлж оролцож байсан. Олимпийн наадамд оролцож байхдаа тэрээр 20 настай байжээ.

2. Кристиан Павон

Нас: 22 /Довтлогч/ Аргентин

Өндөр: 167см

Аргентиний багийн хамгийн их итгэл найдвар хүлээлгэж байгаа тоглогчдын нэг юм. Багийн гишүүд дундаас зөв хүмүүжилтэй гэгддэг түүнийг алдарт хөлбөмбөгчин Лионел Месситэй ах дүүгийн барилдлагатай гэх нь ч бий.

Манчестер Юнайтед клубын Ангел Ди Мариягийн замналаар Бенфикад шилжин суурьшихаар төлөвлөж байгаа аж.

Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Жорж Сампаоли түүнийг “Кристиан бол ер бусын авьяастай тоглогч. Мессиг ах шигээ хүндэлж түүнээс үлгэр жишээ авдаг санагддаг’ гэжээ. ДАШТ-нд амжилттай оролцох эсэх нь түүний хөлбөмбөгийн карьерт чухал нөлөө үзүүлэх юм.

3. Алексей Миранчук

Нас: 22 /Хагас хамгаалагч/  Орос

Өдгөө дөнгөж 22 настай, 182 см өндөр Оросын Локомотив Москва клубын тоглогч Алексей Миранчук анх удаагаа Оросын Премьер лигийн шигшээ тоглолтонд 7 гоол оруулж байжээ. Түүний ихэр ах Антон нь мөн л хөлбөмбөгийн тамирчин.

Оросын шигшээ багийн хамгийн залуу, ирээдүйтэй тоглогчоор нэрлэгдээд байгаа билээ. Холбооны цомын тэмцээнээс хойш түүний чадвар илт сайжирсан гэж үздэг. Оросын шигшээ багийн бас нэгэн чухал тоглогч бол 22 настай Александр Головин юм. Миранчук, Головин нар аль аль нь сайн тоглогч бөгөөд тэднийг харьцуулах хүмүүс цөөнгүй.

4. Брийл Эмболо

Нас: 21 /Довтлогч/  Швейцар

Өндөр: 185см

Германы ‘Schalke 04’ клубт тоглодог өдгөө 21 настай Швейцарын залуу тоглогч. Таван нас хүртлээ төрөлх Камероны нийслэл Яоунде хотод өссөн. 6 настайдаа гэр бүлээрээ Франц руу нүүж Баселд суурьшсан. 2014 оноос хойш Швейцарт амьдран иргэн нь болсон аж. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь ‘Өө Эмболо, Өө Эмболо’ гэж дууддаг. 2016 оны зун Шальке клубт тоглохоор Герман руу явсан боловч шагайндаа бэртэл аван эргэн ирсэн юм.

5. Андре Сильва 

Нас: 22 /Довтлогч/ Португал

Клуб: AC Milan

Сильва нь  АС Milan клубын тоглогч бөгөөд сүүлийн улиралд сэлгээний тоглогчийн үүргийг гүйцэтгэж байсан хэдий ч  дасгалжуулагч нь Европын лигт тоглох боломжийг өгсөнөөр 2017-2018 оны хооронд нийт 8 тоглолтонд оролцохдоо 8 гоол оруулсан байна. Португалийн багт байхдаа 22 тоглолтоос 12 гоол оруулсан ба 2017 онд түүнийг АС Milan клуб 33 сая франкын гэрээ байгуулан багтаа авч байсан юм.

Алдарт ‘Real Madrid’ клубын довтлогч Кристиан Роналдо түүнийг Португалийн шигшээ багийн өсөх ирээдүйтэй тоглогчоор нэрлэсэн бөгөөд Португалийн гол гоолыг тэр гүйцэтгэж чадна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж