Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Шигшээ багууд бүгд Орост хүрэлцэн ирж тэмцээний өмнө тус тусын кэмпдээ байрлаж, бэлтгэлдээ ороод байна. Харин өнөөдөр Испанийн шигшээ баг дасгалжуулагч Ж.Лопетегиг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тухай Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалес дөнгөж сая мэдэгдсэн байна.
Тэрээр, энэ шийдвэрийнхээ тухай “маш төвөгтэй” хэмээгээд Ж.Лопетегийн дараагийн ажилд амжилт хүссэн байна. Магадгүй Ж.Лопетеги ажлаа өгөх гол шалтгаан нь Реал Мадрид клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан явдал болов уу. Л.Рубиалесын ярьж буйгаар дэлхийн аваргын өмнөх бэлтгэлийн үеэр шигшээ багтайгаа хамт байх ёстой байсан бололтой. Одоогоор Испанийн шигшээ багийг удирдах дараагийн дасгалжуулагчийн нэр тодорхой бус байна.
Б.БЯМБАБАЯР