С.Ням-Очир дахин яллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир дахин яллаа

 Жүдо бөхийн ДАШТ-ий 73 кг-д хүч үзэж буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая гурав дахь барилдаанаа хийж, Италийн бөхийг юүко үнэлгээгээр яллаа. Тэрбээр эхний тойрогтоо Босния-Герцеговиний бөх Митар Мрдичийг цаг дуусах мөчид цэвэр, дараа нь хоёрдугаар тойргийн барилдаанд Молдавын жүдоч Марсель Трудовыг вазари үнэлгээгээр буулган авсан билээ.

Харин одоо дэд хэсгийн аваргын төлөө Японы бөх Рики Накаятай барилдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж