"Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

"Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

"Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх , эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд эмч сэтгэл зүйч нарын баг 2018 оны 06 сарын 12-14ны өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагуудад хөтөлбөрийг танилцуулан, энэ сарын 16-26 ны өдрүүдэд хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллана.

‘Эрүүл цагдаа’ хөтөлбөр хэрэгжсэнээр алба хаагч, ажилтанд эрүүл зөв хооллолт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх, хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэрэг хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх үр дүнтэй юм.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж