Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч Монголд терроризм байхгүй тул энэ хуулийг зөвшөөрөх, батлах шаардлагагүй гэж үзэх гишүүд байсан юм. Энэ хуулийн талаар эдийн засагч Т.Доржхандын сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Мөнгө угаах терроризм нь дэлхий нийтийн асуудал болсон. Үүнийг эсрэг үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хамтын нийгэмлэгийн гэрээ, конвенцэд манай улс нэгдсэн. Гэрээний гол шаардлага нь энэ талаарх мэдээллийг ил тод болгох, мөнгө, терроризм, хар тамхийг санхүүжүүлэх орчин нөхцөлийг хязгаарлах. Монгол Улсын хувьд тайван, шашин хоорондын мөргөлдөөнгүй тул терроризмоос хол байдаг. Гэсэн ч дэлхий нийтийн энэ санаачилгад нэгдэн ил тод байдлаар ажиллах нь зөв” гэлээ.
Р.Ренчиндулам