Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийж байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн спортын цахим хуудаснууд “Орос-2018” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болох тамирчдыг тус тусдаа нэрлэж байна. Үүнтэй холбогдуулан мэдээллийн NEWS агентлаг дэлхийн аваргын мэргэн бууч болж “алтан шаахай” шагналын хүртэх магадлалтай ТОП10 тамирчныг танилцуулж байна.
- Лионел Месси (Аргентин). 2014 оны дэлхийн аваргаар дөрвөн гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн бөгөөд оруулсан дөрвөн гоол нь хэсгийн шатны тоглолт байсан юм. 2014 оны дэлхийн аваргаар алтан шаахай хүртэж чадаагүй ч шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн.
- Неймар (Бразил). 2014 оны дэлхийн аваргаар дөрвөн гоол оруулж “хүрэл шаахай” хүртэж байсан Неймар энэ жил “алтан шаахай” хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байна.
- Антон Гризманн (Франц). Хэдийгээр дөрвөн жилийн өмнө Бразилд гоол оруулж чадаагүй ч сүүлийн хоёр жил А.Гризманны гоол оруулах ур чадвар гэрлийн хурдаар нэмэгдсэн. Оросод хамгийн аюул тарихуйц довтлогчдын нэг бол А.Гризманн байх юм.
- Кристиано Роналдо (Португал). Өдгөө 33 настай К.Роналдо мэргэн буучаар тодорход гайхах зүйлгүй юм. Хэдийгээр нас нь түүнийг дарж байгаа ч түүний ур чадвар одоо ч гэсэн хэвээр байна.
- Харри Кейн (Англи). Английн шигшээ багийн шинэхэн ахлагч Х.Кейн анх удаагаа дэлхийн аваргад оролцох гэж байна. 24 настай Англи довтлогч Х.Кейн дэлхийн аваргын мэргэн буучийн төлөөх өрсөлдөөний эхний 5-д нэрлэгдэж байна.
- Тимо Вернер (Герман). Манчестер Сити клубын жигүүрийн довтлогч Л.Санэг гэрт нь үлдээсэн гол “буруутан” 22 настай Т.Вернер шигшээ багтаа тун сайн тоглож байна. Магадгүй шигшээ багийнхаа үзүүрийн довтлогчоор гарч гоолын бороо оруулахыг үгүйсгэхгүй юм.
- Габриел Жесүс (Бразил). Дэлхийн аваргаар “цахиур” хагалах магадлалтай тамирчин бол Бразилын 21 настай довтлогч Г.Жесүс юм. Тэр шигшээ багийнхаа төлөө 2016 оноос хойш 17 тоглолтонд оролцохдоо 10 гоол оруулаад байна.
- Ромелу Лукаку (Бельги). 25 настай хүчирхэг Бельги залуу Р.Лукаку 2014 оны дэлхийн аваргад ганцхан гоол оруулж байсан. Харин энэ удаа гоолын тоогоо дээшлүүлэх нь гарцаагүй болов уу?
- Луис Суарез (Уругвай). Багаа хожилд хүргэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг довтлогч бол Л.Суарез юм. Тэр өнгөрсөн дэлхийн аваргаар 2 гоол оруулсан нь хэсгийн шатны Английн эсрэг тоглолт байсан юм.
- Томас Мюллер (Герман). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцохдоо аль хэдий нь 10 гоол оруулаад байгаа Т.Мюллер бол яах аргагүй мэргэн буучийн өрсөлдөөнд нэрлэгдэнэ. Гоолын мэдрэмж өндөртэй Т.Мюллер 2010 онд таван гоол оруулж байсан бол 2014 онд мөн таван гоол оруулсан.
- Д.Коста (Испани)
- Э.Кавани (Уругвай)
- Г.Игуаин (Аргентин)
- К.Мбаппе (Франц)
- С.Агуэро (Аргентин)
- Р.Левандовский (Польш)
- Э.Азар (Бельги)
- М.Салах (Египет)
- О.Жиру (Франц)
- П.Дибала (Аргентин)
Б.БЯМБАБАЯР