Сахалины хойд хэсгийн Пильтун булангийн хавьд Номхон далайн май загас олноор үхсэн байгааг байгаль хамгаалах “Эковахта Сахалина” байгууллагын тэргүүн Дмитрий Лисицын РИА Новости мэдээлжээ.
Тус байгууллагын хээрийн экспедицийн баг Пильтуны булан дагуух 30 гаруй километр эрэг, мөн Торрохын булан, Сабо голын доод урсгал хавийг шалгасан байна. “Бидний шалгасан газруудад нийтдээ 28 цэгт загас олноор үхсэн байна. Үүнээс Хальчик голоос Кривун нуурээс эх авдаг нэргүй голын хоорондох хоёр км орчим хэсэгт, мөн Сабо гол өмнөд салаа хавьд 10 метр орчим газар май загас олноороо үхсэн байна Хальчик голын хавьд 4500, Сабо голын хавьд 6000 гаруй загас үхсэнийг бид тоолсон” хэмээн тэр хэлсэн байна.
Нийтдээ 93 тонн май загас үхсэн гэж байгаль хамгаалагчид тооцоолсон байна. Ингэж үй олноор үхэх нь тэр болгон тохиолдоод байдаггүй үзэгдэл бөгөөд шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ