Дайны үеийн дуунуудын концерт дөрвөн паркад болно

Хуучирсан мэдээ: 2018.06.13-нд нийтлэгдсэн

Дайны үеийн дуунуудын концерт дөрвөн паркад болно

Дайны үеийн дуунуудын концерт дөрвөн паркад болно

Дайны үеийн дуунуудын концерт ирэх Баасан гариг буюу зургадугаар сарын 22-нд Москвагийн дөрвөн паркад болно гэж Москва хотын Захирагчийн цахим хуудсан мэдээлжээ. “Парки поют” нэртэй энэ арга хэмжээ Москва хотын Бабушкинский парк, Бауманы нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Воронцовын эдлэн, “Красная пресня” паркад болох ажээ.

1941 оны зургадугаар сарын 22-нд фашистын Герман тухайн үеийн Зөвлөлт холбоот улс руу довтолсон юм.

Дайны үеийн хамгийн түгээмэл дуунууд болох “День Победы”, “Катюша”, “ Темная ночь”, “На безымянной высоте”, “Священная война”, “Смуглянка” гэсэн дуунуудыг дуулна. Эдгээр дууны үгийг хэвлэж, ирсэн хүмүүст тараахаар зэхэж байгааг бас мэдээлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж