2000-аад оны загварын билэг тэмдэг, реалити шоуны од Парис Хилтон Америкийн ‘boohoo’ буюу Бүүхүү нэртэй өдөр тутмын хувцас үйлдвэрлэгч брендтэй хамтарч хувцасны цуглуулга гаргасан байна. Von Dutch саравчтай малгай, Juicy-гийн биеийн тамирын хослол бол түүний дүр төрх. Түүний өмссөн зүүсэн бүхэн охид эмэгтэйчүүдийн дунд үргэлж л тренд болдог байсан нь үнэн.
Энэ удаагийн Парис Хилтоны ‘Бүүхүү’ брендтэй хамтарсан загварууд 2000-аад оны загварын хэв маягийг шингээсэн 70 гаруй төрөл байгаа гэнэ. Мөнгөлөг үдшийн даашинз, том загварын нүдний шил, хилэн хослолууд, саравчтай малгай зэрэг багтана. Мөн мэдээж бүгд ягаан өнгөтэй. Ирэх зургадугаар сарын 20-нд загварууд худалдаанд гарах бөгөөд 15-70 ам.долларын хооронд зарагдах аж.