Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

М.Бундмаа ялагдлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, ялагдсанаар дэлхийн аваргыг үдлээ. Тэрбээр эхний тойрогт Алжирийн бөхийг ялсан боловч хоёрдугаар тойрогт Кубын бөх Янет Бермой Акостатай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсан юм.

Мөн түүний хамт эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Б.Солонго хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдлаа. Эхний тойргийн барилдаанд Кот Д’Ивуарын тамирчин Зоулейха Абзетта Дабонне юүко үнэлгээгээр ялсан тэрбээр хоёрдугаар тойрогт Бразилиийнбөх Эрика Мирандатай барилдаж, юүко үнэлгээгээр ялагдал хүлээж, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж