
Мөн түүний хамт эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Б.Солонго хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдлаа. Эхний тойргийн барилдаанд Кот Д’Ивуарын тамирчин Зоулейха Абзетта Дабонне юүко үнэлгээгээр ялсан тэрбээр хоёрдугаар тойрогт Бразилиийнбөх Эрика Мирандатай барилдаж, юүко үнэлгээгээр ялагдал хүлээж, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгалаа.